Эрээнийг Бээжингээр сольцгооё Монголчуудаа!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-05 23:00:49

Монголчууд ганзагын наймаа эрхэлж “импортоор занимаалдаж” эхэлсэн үеэс эхлэн Эрээн  гэдэг Хятадын хот руу явцгаах болсон. Тэр үед Эрээн гэдэг хот доожоо муутай  балгас шиг юм байсан чинь одоо өнгө зүс засаад танигдахаа байсан хэмээн шогширцгооно. Наймаачид маань хямдыг нь бодоод л (бас хэд нугалах ашгаа бодоод) Эрээн рүү цувсаар. Тэндхийн хогийг хамж авсаар.

Мухлагын эзэн, тааран өмдтэй луухаан өнөөдөр “гонжоомтой босс” болж мухлаг нь том дэлгүүр болон хувирчээ. “Цол дагаж бяр” гэлээ гэдэг шиг мөнгө дагаж зан гэж авах юмгүй болж хувирч өөрчлөгдсөн гэнэм. Мэдээж муу тал руугаа.

Монгол наймаачдыг хялайж харан дээрэлхэх болжээ. Бараанд нь дөнгөж хуруугаа хүргэнгүүт л худалдаж ав гээд дарамтлаад унадаг гэнэ. Монгол хүн наймаа тохирохгүй маргангуут Хятадууд тал бүрээс нь шавж “барьж идэхээр” заналхийлдэг болж гэнэ. Гэвч манайхан Эрээнд “хөрөнгө оруулалт” хийсээр, тэндхийн Хятадуудыг баяжуулсаар л байна.


Угийн дээрэнгүй новшнууд чинь бүр галзуурна биз дээ. Монголчууд зодууллаа л гэнэ, алууллаа л гэнэ. Дээрэмдэж шулууллаа, хулхидууллаа л гэнэ. Хаширдаггүй ээ! Хар амиа бодсон Монголчууд хувиа хичээж тийшээгээ цувсаар. Нөгөө “эвтэй байхдаа хүчтэй” Монголчууд “эвгүй” болчихсон учраас амьтны идэш болохдоо амархан аж. Хятадууд биднийг нэг нэгээр нь цувуулан  “цааш нь харуулж” байна.

Бидэнд “нэгдсэн бодлого” алга. Бие биенээ гэсэн сэтгэл алга. Мөнгөний нийгэм биднийг шуналын тулам болгожээ. Мөнгө өгвөл  нутаг  нэгтнээ  өстөнтэйгээ нийлээд нухчихаас буцахаа байж. Эрээний хог бол жинхэнэ хог юмаа гэдгийг мэдсээр байж муу хэлэн хэлэн худалдаж авна.

Эрээний хятадууд ёстой зэвүүн шүү гэж муулж зүхсээр л зориод очно. Нэг Монгол алуулж гэнээ, тэгсгээд л мартана. Бас нэг Монгол зодууулж гэнээ. Жаахан шивэр авир гэж байгаад л хаяна. Америкт буугаар зэвсэглэж хядлага хийсний дараа нойрноосоо сэрсэн юм шиг баахан цэцэрхэлцэж байгаад дараагийн аллага гартал  мартацгаадаг шиг.

Надад нэг санал байна. Алийн болгон Эрээний бүдүүлэг даварсан луухаануудыг тэтгэх вэ та минь ээ! Одоо дээрэлхүүлж болсон биз дээ?! Юманд чинь бас хязгаар гэж байдаг.  Соёлгүй бүдүүлэг юмнуудтай наймаа хийх албагүй.  Хятадын төвийн бүсийн томоохон хотууд руу явж наймаа хийцгээе. Хөл дээрээ босчихсон, эргэлтийн хөрөнгөтэй наймаачид маань Эрээн биш, цаашаагаа явмаар байна.

Бээжин орж наймаа хий л дээ. Ядаж хүмүүс нь эрхбиш соёлтой, бараа нь чанартай. Чанар муутай гутал хямдхан 2,3-аар нь угсруулж нэг өвөл  “эдэлж” байхаар чанартай бөгөөд арай үнэтэй нэг гутал аваад нэг өвлийг өнгөрөөх нь цаг хугацаа, нервний хувьд хамаагүй хэмнэлттэй бус уу?

Үнэтэй ч гэсэн чанартай бараа Бээжингээс зөөцгөөе. Эргэлтийн хөрөнгө багатай нэг нь өөр бусадтайгаа хоршоод “гуялж” болноо доо?  Ер нь манай наймаачид хоорондоо танил болчихсон улсууд яагаад хоршиж, мөнгөө нийлүүлээд бараа дарж болохгүй гэж? Болохоор барах уу даа, харин ч ашигтай. Урьд өмнө нь зарим нэг цөөхөн наймаачид Бээжин явж бараа дардаг байсан л даа. Одоо ч хэвээрээ биз.

Бага мөнгөтэйчүүл нь дээр хэлсэнчлэн нийлж хорших гэх мэтээр арга олох хэрэгтэй. За ямар ч байсан Эрээн  явж загнуулан  доромжлуулан байж  чанаргүй хуурамч  хог чирж авчирдагаа больцгооё. Та нарт нэр хүнд, хор шар гэж юм байна уу?  Хужаа нарт дух руугаа чичлүүлсээр байгаад сүнс сүлд нь зайлчихсан юм уу?

Монголчууд одоо хэдэн жилийн өмнөхийг бодвол худалдан авах чадвар бага зэрэг сайжирсан байх. Цаг үе өөр болж байна. Одоо л Эрээнийг “бойкотлодог” цаг.  Би л хохироогүй, зодуулаагүй, шулуулаагүй бол бусад нь надад хамаагүй гэдэг арчаагүй зангаа засах цаг болжээ. Эрээний тухай улиг болтлоо ярьцгаалаа. Амныхаа зоргоор муулан муулан тийшээ явж өөрсдийгөө гутаах  ямар утга байна? 

Дөнгөж өчигдөрийн Өдрийн сонин дээр хужаа түншдээ (түнш гээд байгаа шүү!)  дарамтлуулж, хоол ундгүй хүчээр хоригдож байгаад хагас амьтай гудманд хаягдсан Монгол наймаачин залуугийн тухай мэдээлэл гарсан байна. Иймэрхүү  хүнээ байчихсан “түншүүд” та бүхнийг Эрээнд хүлээж байна гээд бодчих!

Бүх хужаа түншүүд  муу биш байж болноо. Гэхдээ нийтлэг эрх ашиг гэж нэг юм байдаг байхаа? Сайн түншээсээ татгалзаж байгаа явдал  чинь муу түншдээ доромжлуулж мэхлүүлсэн Монголоо өмөөрч сайн дураараа амсаж байгаа “хохирол” чинь юм. Нийтийнхээ нийтлэг эрх ашгийн  төлөө  хувь хүн “хохирол” хүлээж, ашгаа зольж сурах хэрэгтэй. Ингэж чадвал бид хөгжинө.

Та өөрийнхөө сайн найз хужаа түншдээ ингэж хэлэх хэрэгтэй: –  “Танай нутгийн муу хүмүүс миний Монголын ах дүүсийг доромжилж хохироосон үйлдэл удаа дараа гаргаж, энэ байдал тэвчиж хүлцэх аргагүй байдалд хүрсэн учраас би одооноос эхлэн чамтай дахин наймаа хийхээс татгалзаж байнаа. Харин энэ  бүхэнд танай хужаа нар буруутай шүү!”

Ингээд л түс тас хэлээд холбоогоо таслах хэрэгтэй. Харин хожим байдал эрс өөрчлөгдсөн нөхцөлд харилцаагаа сэргээж болох юм аа гэдгийг хэлээд л гар бариад салбал зохино. Гар барих нь “багадаад” байвал уруул дээр нь үнсэнэ биз. Тэр нь хэнд хамаатай юм.


Ингээд  өнөөдрөөс эхлэн Эрээнийг бойкотлох аян өрнүүлж , мэдээгүй нэгэндээ дамжуулж түгээцгээе. Цагаан сараар хужаа нар баахан хогоо бөөндөж цулайтал мөнгө хийнэ гээд арааныхаа шүлсийг гоожуулаад та нарыг хүлээж суугаа.  Тэд нарын хогийг мөнгө болгон хувиргаж  “буян” хийхээ больцгооё. Энэ жилийн цагаан сарын бэлтгэлийг Бээжингээс хангая.

Энэ аянг эсэргүүцэж, Эрээн явж хог бөөндсөн наймаачид өөрсдийгөө хар амиа бодсон новшнууд гэж ойлгоорой. Эрээний хужааг тэтгэсэн ийм новшнуудын барааг иргэд минь битгий худалдаж аваарай. Захаас зөвхөн Бээжингийн чанартай барааг худалдан авч чанартай бараа оруулж ирдэг, нийтлэг эрх ашгийг  урьтал болгодог наймаачдаа дэмжээрэй.

“Эрээнийг бойкотлоё” аянд өнөөдрөөс эхлэн нэгдэж, цагаан сарынхаа барааг Бээжингээс татаж ирэх бэлтгэл ажлаа одооноос хангах нь зүйтэй. Монгол улс  одоо Эрээний хогийн бааз биш болсон гэдгийг  зарлаж өргөн олонд түгээгтүн.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.






Холбоотой мэдээ