БНХАУ: Дэлхийд шинэ “Икс вирус” дэгдэж болзошгүй
ДэлхийХятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн дарга Гао Фү хэлэхдээ, хүн төрөлхтөн ирээдүйд шинэ вирустэй тулгарах нь гарцаагүй гэв. Нийгмийн шинжлэх ухаан, технологийн олон улсын чуулга уулзалтын үеэр шинэ вирусийн эсрэг арга хэмжээ авахын тулд улс орнууд хамтран ажиллахын чухлыг санал болгов. Энэ талаар “РИА Новости” мэдээлэв.
Түүний Хэлснээр, Өнөөдөр Дэлхий Даяар Зөвхөн Коронавирусийн Цар Тахлын Аюул Нүүрлээд Зогсохгүй Худал Ташаа Мэдээ Мэдээлэл Түгээх “Инфодеми” Буюу Мэдээллийн Тахал Нүүрлэсэн Гэв.
Эрдэмтэн цааш нь хэлэхдээ ойрын ирээдүйд Дэлхий нийт шинж чанар нь хэнд ч үл ойлгогдох “Икс вирус”-тэй нүүр тулах нь гарцаагүй гээд тэр вирус нь хаана ч, хэзээ ч тохиолдож болно гэлээ.
(Эх сурвалж: Lenta.ru)