Б.Энхбаяр: Т.Чимгээг хэн давруулж, хамгаалаад байгаа юм

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-06 11:43:39
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ хэвлэлд ярилцлага өгсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар сошиалаар маргасан билээ.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Яагаад аргал хөдөлгөөд байгааг ойлгохгүй байна. Хэн аргал хөдөлгөөд юунаас айгаад байгаа юм бэ. Яллагдагч нар өнөөдөр ч гэм буруутай нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, алуурчин биш, мөн ч гэж үзээгүй байгаа. Улсын нууцын статусаа хадгалж байгаа хэрэг дээр яллагдагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх нь хязгаарлагддаг. Улстөрчид энэ гэмт хэрэг рүү ордгоо болих хэрэгтэй. Ямар ч гэмт хэрэг дээр.

Жижиг, том, нууц, нууц биш байх нь хамаагүй. Улстөрчид гэмт хэргийг шүүдэггүй, шийдвэр гаргадаггүй. Бид шүүхийн реформ хийсэн. Шүүхээс гэм буруутай нь нотлогдвол гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Энэ зарчмаа улстөрчид өөрсдөө үлгэрлэж барих хэрэгтэй, сайдаасаа эхлээд. Битгий гэмт хэрэг рүү орж яриад, өмнөөс нь шийдвэр гаргаад бай. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулиар ярилцлага өгөхийг хязгаарласан. Үүнийг хэн зөвшөөрөөд яриад байгаа юм. Хэн давруулж, хамгаалаад байгаа юм" гэж хэлэв.


Холбоотой мэдээ