Э.Одбаяр нар цагдан хорих 461-р анги руу дайрч, Д.Монголхүүг авч явжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-06 12:04:09

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Ж.Болд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Ж.Болд "Цагдаагийн байгууллага нь хуулиар хүлээлгэсэн гэмт хэрэгтэй тэмцэх таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулах олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Үүнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна. Монгол Улсын үндсэн хуулинд заасан итгэл үнэмшил, үгээ илэрхийлэх эрхэнд халдахгүйгээр иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй хандаж хамтарч ажиллаж байгаа. Үндсэн хуулийн 16-р зүйлд жагсаал цуглаан хийх эрхтэй гэсэн боловч жагсаал цуглааны тухай хуулиар зохицуулахаар заасан. Мөн иргэн хуулийг дээдлэх, сахин биелүүлэх үүрэгтэй.

2021 оны эхний сарын байдлаар нийт 198 жагсаал  цуглаан бүртгэгдсэн. Жагсаал цулгаан зохион байгуулагчийн үүрэг хуулинд заагдсан байдаг. Иргэн Д.Монголхүүг баривчиллаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Есдүгээр сарын 18-наас хойш нэр бүхий иргэд талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан. Есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайд эд зүйл нэвтрүүлэх гэхэд нь Цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Тухайн хайрцагтай эд зүйлд нь гутал байсан гэсэн ч түүний дотор юу байхыг мэдэхгүй. Тухайн үед Сүхбаатарын талбайд үзэсгэлэн худалдаа болж байсан. Олон нийт цугласан үед эд зүйл нэвтрүүлэхгүй гэсэн журам бий. Ингээд шаардлага тавихад иргэн Д.Монголхүү цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан. Тиймээс шалгахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч явсан.  Ингээд цагдаагийн албан хаагчийг буруутгах үйл ажиллагаа удаа дараа явагдсан. Үүнд цагдаагийн байгууллагаас ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй хүндэтгэлтэй хандаж ажилласан. Тухайн өдөр иргэн Э.Одбаяр лайв хийж ирсэн. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан. Цагдаагийн албан хаагчдыг доромжлов. Тиймээс  шалгалтын ажиллагаа явагдаж, Цагдаагийн байгууллагаас иргэн Д.Монголхүүг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүй ирдэггүй учраас баривчлах ажиллагаа явуулсан. Энэ ажиллагаа нь шөнийн 02.00 цагт зохион байгуулагдсан. Ингээд шөнийн 2.30 цагт Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд 461-р анги руу халдан орж, гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг хүч хэрэглэн авч явсан. Энэ хууль зөрчих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна" гэж мэдээллээ. 

Холбоотой мэдээ