Н.Алтанхуяг: Хайран улс маань одоо яйран боллоо, ард иргэдээ харж үз

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-07 23:34:50

УИХ-н 2021 оэы 10-сарын 7-ны өдрмйн чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)ийг хэлэлцлээ:

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Энэ нэг график зөв уншмаар байна. Графикийг унших болбол уг нь их хэцүү биш. Амархан л даа. Тэр хууль батлагдсанаас хойш гадаадын хөрөнгө оруулалт буурчихсан харагдаж байгаа. Тэр бол үнэн. Гэхдээ энэ дотор жоохон анализ хийж үзэх хэрэгтэй.

Гадаадын хөрөнгө оруулалт гээд л ерэн оноос эхлээд л баахан л юм явсан. Юу болж дууссан юм, тэгээд 2013 онд ярьж байгаад нэг зуун мянгын босго тавья.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй гэж байгаа юм биш, дэмжих ёстой. Тэгэхээр энийг хариуцлагатай болгоё, тэр жижиг бизнесээ жаахан хамгаалъя гэсэн ийм агуулгаар орж ирсэн юм.

Одоо энийг 50 мянга болгочихоор нь маргаашаас гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж горьдоод хэрэггүй. Одоо мэргэжлийн хүмүүстэй сууж, анализ дүгнэлт хийж үзэх ёстой. Энэ нийт хэдэн тэрбум америк доллар нь яагаад багасчихав? Аль салбар нь багасчихаад байгаа юм.

Аль салбар вэ гэдгийг нь цээжээрээ хэлэхэд уул уурхайн салбар л байгаа шүү дээ. Ганц жин дардаг юм нь. Өөр юм байхгүй шүү дээ. Тийм учраас хэдүүлээ энэ дээр та нар минь жаахан бодоорой. Ардын намын бүлэг, тэгээд тэр нэг төрийн гурав гээд байгаа нөхдүүдтэйгээ суугаад. Энэ чинь тоглоом биш шүү. Тэгээд л нэг шүлсээ үсэргээд л нэг их баахан эдийн засаг яриад л, хэдэн арван тэрбум доллар тэр чинь орж ирэхгүй ээ.

Яагаад гээч? Би бол гадаадын хөрөнгө оруулалтыг тэр зууг нь тавь болсноор эсвэл авгай нөхөр нь одоо олон дахин орж ирдэг визтэй болгосноор огт өөрчлөгдөхгүй гэж бодож байна. Энэ хээл хахууль авлигалаа болиул аа, болиулж чаддаггүй юм бол ядаж багасга.

Тэр ерөнхийлөгчийнхөө хэлсэн байгалийн баялагтаа монгол хүн эзэн болно гэж одоо баахан ярьсныг ажил болго. Би бол дэмий юм ярьсан гэж л хэлнэ. Одоо тэрнийгээ мартчихаад нэг тэрбум мод тарина гээд. Одоо ингээд ийм эргүү солиотой улсад ер нь ямар амьтан хөрөнгө оруулах вэ дээ. Намайг хөрөнгө оруулсны дараа миний хөрөнгийг мод руу авна гэж л бодно. Дээр нь хулгайгаа боль оо.

Хуульгүй улс болчихсон байна аа. Хүний эрх, эрх чөлөөг хүндлэ ээ. Иргэнээ хүндэлж чаддаггүй улсад ямар амьтан хөрөнгө оруулах вэ дээ. Хуулийн тогтворгүй байдлаас болж бас их болгоомжилж байгаа юм.

Арай хийж нэг юм болсон чинь нөгөөдүүл чинь хуулиа маргааш нь өөрчлөөд тавина гэж.

Яг аль салбартаа гадаадын хөрөнгө оруулалт оруулах вэ гэдгээ хэдүүлээ бас сууж ярих ёстой. Энэ монголчуудаа дэмжээчээ эхлээд. Өөрийнхөө хэдийг алгасаад л өрөөлийг дэмжинэ гэх юм. Гаднаас л доллар ороод ирвэл бид нар болно гээд л ингээд байх юм. Гаднаас орж ирсэн нөхдүүд нь 24 цагаар орж ирдэг, монголын дэлгүүрүүд нь оройн 10 цагт хаадаг энэ одоо ямар гээч юм явж байгаа юм.

Имарт гэдэг дэлгүүр нээгээд Солонгосоос жоохон юм оруулж ирдэг байсан нөхдүүд нь бүгд “будаа” болж байгаа юм.

Одоо бас ТҮЦ-тэй байлдаад, гадаадаас сүлжээ дэлгүүрүүд нэвтрүүлээд.

Ард иргэдээ харж үз. Амжиргаа ахуйг нь дэмж, бензин саваа хөөцөлд, өвөл боллоо. Тэгэхээр яадаг билээ? Хүйтэрдэг. Тэгэхээр түлш ээ бэлд. Ковидыг бүр одоо тавиад туучихсан. Одоо ер нь үхсэнийх нь хохь болсон. Үлдэж байгаа хэд нь хэзээ тусах нь цаг хугацааны л асуудал. Энэ өнөөдөр маргаашийнхаа амьдрал руу бас жаахан анхаарч, одоо манай 60 хэдэн гишүүн жаахан юм хий л дээ. Би бас санаа зовоод байна. Нээрээ, хайран улс маань одоо яйран боллоо. Ингээд нүдэн дээр минь унаж байна гэв.


Холбоотой мэдээ