Р.Эмүжин: Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнг хоёр удаа цуглуулахад нь би очоогүй. Худалдагдахгүй
Улс ТөрЯруу найрагч Р.Эмүжин:
“Нэг ч гэсэн хүн чамайг шүүмжилж байгаад талархаж амьдар за.
Ха ха ха, За Оюун-Эрдэнэ ээ, би чиний тухай хэлсэн ганц ч үгээ буцаахгүй. Танай намын явуулсан тэр нарийн бичиг залууд чинь хэлээд явуулсан үгээ олны өмнө дахиад давтъя. Та нарт худалдагддаггүй нэг ч гэсэн сэтгүүлч байгаад таларх, та нарыг шүүмжилдэг нэг ч гэсэн хүн байгаад харин баярлаж амьдраарай.
Хэвлэлийнхнийг хоёр удаа дуудаж цуглуулсан уулзалтанд чинь би очоогүй, очихгүй. Худалдаж авдаг хүнээ худалдаж аваад, арилждаг итгэл үнэмшлээ өөрөө арилжаад амиа зогоогоод, албаа хамгаалаад, арьсаа зүлгээд явж бай. Бүгд чамайг магтах ёстой юу, бүүр тэгээд сохрох ёстой юу? Үгүй.
Намынхаа үнэт зүйлийг үгүй хийж, улс төрийн наймааны тавцан дээр зарж чаддаг наад хөгийн нүүр рүү чинь харж байгаад дахиад хэлье. Чи төр барьж, түмэн удирдаж чадахгүй. Аль эрт ард түмнээсээ татгалзсан шүү дээ. Хэт их шунал, хэт их эгоны чинь цаанаас Монголын ард түмэн чамд харагдахгүй.
Танайхны хөлсөлдөг хүмүүс ямар хоцрогдсон хөгийн арга барилаар ажилладаг гэдгийг эндээс олон нийт харж авах боломж бүрдлээ. Тэгээд үүнийгээ хараад ичиж үх дээ. Одоо С.Зоригийн амь нас хохирсон хэргийг сайн, муу ямар ч хэлбэрээр ашиглаж байгаа хэн бүхэн шившиг шүү, тэр тусмаа надад ийм байдлаар наагаад бүүр ч үнэмшилгүй, үзэхийн булай болж байгаагаа мэдэж ав.
Зохиолоо ядаж чадалтай зохиолчоор бичүүл дээ, соёлын суурь, сэтгэлийн үнэн чинь дутна. Яруу найрагчийн омог бардам зүрх сэтгэл, зүг чигийг ялгуусан энэ орчлонд хэн ч арилжин авч чаддаггүй юм, мэдэж ав.” гэжээ.