Сонгиныхон эрх баригчдад сайхан шанаа өгсөн сонголт хийчихээч

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-09 01:05:21

Сэтгүүлч, ярилцлагын хатан хаан Б.Ганчимэг.

Сонгиныхон эрх баригчдад сайхан шанаа өгсөн сонголт хийчихээч!!!

Эмнэлэг ч олдохгүй болчихсон, энд тэндгүй гацчихсан , иргэд нь зүдэрч буй ийм үед энэ данхар парламентад хяналтын алтан хонх хэрэгтэй байна. 
Тэр хонх Ардчиллын Алтан хараацайд яг зохино. 
Бадрангуй ялалтаа барж ядан буй тэдэн дотор бүтэлгүй бүлэг шиг биш, БҮТЭН НАМ шиг хүн орж ирмээр байна. 
Их Хурлын энэ уран сайханчид нь ч том улстөрчийн бараа сүрийг харж, багцаагаа мэдэж байг...
Эрдэнийн Бат- Үүл улс төрийн амьдралдаа алдсан л байх.
Гэхдээ энэ ард түмний элгэн дээр нь гишгэсэн алдаа түүнд байхгүй. 
Ийм төвшний лидерт Ил амьдрал л байдаг. 
Халимаг нь хар, нас нь залуу байхаас мэдэх юм. 
Олон жил, олон удаа бичиж байсан миний хувьд ТЭР бол ТАНЬСАН ХОРВОО юм. 
Одоо битгий орж ирээд зүхээд унаарай. 
Бид ямар ч зохион байгуулалт, хоорондоо үгссэн яриа хөөрөө байхгүй. 
Бат-Үүл ахтай таараагүй олон жил болж байна. 
Хамт цай ууж, зураг ч даруулж үзээгүй хоёр юм байна. 
Харин Сэнгийн Эрдэнэ баавайтайгаа бол айлд хамт уригдан зочилж, буриад маягийн цөцгийтэй баншаар дайлуулж, араас нь Баавай улаан дарс задалж, залуухан бүсгүй би анхны шүлгүүдээ уншиж өгч явсаан. 
Амьсгалаа татан буй юм шиг шаналантай нүдээр тааз ширтэн, тэр нэг урт намрыг барж ядан, барьж зүүгдэн байх тэрхэн үед нь сүүлчийн ярилцлагыг нь авч явсаан...
Миний бахархлуудын нэг юм даа...
Одоо юу ч гэж намайг зүхээд нэмэргүй. 
Ингэхэд ;
МАН- ын багш нар нь биш бараа туруугүй залуу шавь нар нь орж ирээд л “ пүү паа пялдага, авгай, бүдүүн, Бат- үүлийн балай байна ш дээ” гэх юм.
Наад тэнэглэлүүдээ боль.
Ичиж, хүндэтгэж сурах бол их том соёл юм даа. 
Эцэст нь хэлэхэд салиагаа арилгаж чадахгүй байж салга өвгөнөөр нь дуудан доромжлох наад эрх чөлөөг чинь авч ирсэн хүн юм шүү...

Бадамдоржийн Ганчимэг
Холбоотой мэдээ