ГҮНДАЛАЙ: “Мөнхжин 5000 доллараар ганц самбар дээр реклам тавиулчихаад, Монголчуудыг хуурахаа боль”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-09 02:34:29

Өдрийн мэнд, Монголчууд аа!

За би, Монголчуудыг хулхидуулж ханахгүй юм даа, Монголчуудыг хулхидах их амархан гэж дотоод гадаадгүй боддог юм байна, гэдгийг хэлчихье гэж бодлоо. За, гадаадынхан ч яахав Монголчуудыг угаасаа хулхидаад сурчихсан. Бүх л юмаар нь хулхидаж байгаа. Тэр бол ойлгомжтой. Монголыг хулхидах гэж л ирдэг, Монголыг хулхидах гэж л тоодог, ярьдаг байхгүй юу. Өөр монголоос авах юм тэд нарт байхгүй ш дээ.

Монголд туслах юм байхгүй. Ер нь хулхидна л гэж боддог. За тэгээд Монголчууд хулхидуулж ханахгүй юм аа, гэж би хэлмээр байна. За тэгээд дотооддоо Монголчууд их хулхидуулж байгаа. Ер нь гадно, дотныхонд бүгдээрэнд нь хулхидуулж байгаа шүү, Монголчууд. За энэ хэдэн залуучууд нөгөө IH койн ч билүү нэг тийм мөнгө гаргаж байгаа ш дээ. Энэ мөнгө гаргаж байхад би бас хэлж байсан юм аа.

Мөнгө олохын төлөө яахаас ч буцахаа байчихсан хэдэн бацаанууд мөнгө олох гээд, тэгээд Монголчуудыг хооронд нь алалцуулаад гэнэ үү, нөгөө муу ядуу зүдүү жижиг дунд бизнес эрхлэгчдийгээ чулуу хөөлгөөд, нэг койн гаргаад амархан мөнгө олъё гээд бодчихсон хэдэн залуучууд байгаа юм биш үү, гэж би хэлж байсан. Тэр яг үнэн болж таарлаа шүү. Одоо үнэнийг нь хэлэхээс дээ. Би ер нь үнэнийг нь л хэлээд байгаа.

Яагаад би энийг хэлэх болсон гэхээр, саяхан тэр фэйсбүүкээр Идэр-Од гээд нэг залуу нэг боксын тамирчин тэдний IH койныг рекламдаж байгаа, тэрэнтэй гэрээ хийсэн гээд, “Дэлхийд Монголчууд гарч байна, гарлаа. Хамтдаа дэлхийд гарна, марна”, гээд ийм юм яриад байсан юм.Би тэр боксчинг мэднэ л дээ. Мэдээ их үздэг, сонсдог. Нийгэм улс төр, спорт гээд бүх л юмны мэдээ CNN, BBC, Deutche, NHK -ээр мэдээ үзэж явдаг хүн.

Өдөртөө өглөө, орой 2 бүх юм үздэг. Тэр нөхрийг чинь би мэднэ. Өмнө нь тэр Та́йсон Фью́рид яаж зодуулахыг нь ч харсан. Боксдож зодолдож ч чаддаггүй л юм байна лээ. Тэрийг таньдаг ч хүн байхгүй байхгүй юу. Фейсбүүк рүү нь ороод үзээрэй. Дагалдагчидынх нь тоо нэг сая ч хүрэхгүй. Бараг надаасаа илүүгүй юм байна лээ шүү. Дэлхийн хүн гэдэг чинь дор хаяж 10 сая дагагчидтай байх ёстой байхгүй юу.

Мадонна хүртэл 20 сая дагагчидтай. Нас барчихсан Майкл Жексон 60 сая дагагчидтай ш дээ. Дэлхийн хамгийн олон дагачидтай хүн чинь Кристиан Рональдо ш дээ. Месси 100 сая дагагчидтай. Рональдо 150 сая дагагчидтай ш дээ. Ким Кардашин 30-40 сая дагагчидтай л даа байгаа ш дээ, дэлхий даяар. Фейсбүүк дээр чинь дагачидтай болохын тулд алаан болж байгаа ш дээ, дэлхий даяар.

Тэгэхэд тэр нэг Wilder гээд нөхөр шалихгүй нөхөр ш дээ.Тэрэнд нэг 5000 доллар өгөхөд л тэр нэг хөөрхий амьтан үсрээд л нээрээ тэгье л дээ гэнэ ш дээ. Тэгээд тэрийгээ одоо дэлхийд гарлаа гэж яриад сард нэг 5000 доллар өгч фейсбүүк дээр тавиулсныгаа ингэж Монголчуудыгаа хуурч болохгүй ээ. За энийг нь ч яахав би тоогоогүй. За ингээд л биз, хөөрхий.

Монголчуудыгаа хуурах гэж дэлхийд гарлаа гэж хэлэх гэж их л ядаж байгаа юм байна даа гээд өнгөрсөн. Гэтэл нөгөө хэн билээ, долларын саятан гээд яваад байдаг нөхөр чинь Нью Йоркт оччихсон, Time Square дээр оччихсон, тэндээс Монголын койн гарч байна. Бид нар дэлхийд гарч байна гээд яриад байх юм. Ингэж хулхидахаа боль оо. Ингэж хөнгөхөн аргаар Монголчуудыг хуурна гэж байгаа бол тэр нэг хэдэн юм мэддэггүй нөхдүүдээ л хуур.

Энийг чинь мэддэг, үнэрлэдэг над мэтийн хүмүүс Монголд байдаг юм шүү. Арай хэтэрч байна шүү. Time Square дээр очоод, тэнд чинь өчнөөн олон гэрэлтэй самбарнууд байгаа. Тэр самбарнууд дээр 5000, 10 мянган доллар өгөөд зургаа тавиулаад гаргуулахыг хэн ч чадна шүү. Бизнесийн байгууллага хэний ч мөнгийг аваад зургийг нь гаргана шүү. Рекламыг нь тавина, тэр олон самбар чинь. Тойроод их олон самбар байгаа ш дээ.

Тэд нар чинь зүгээр нэг самбар тавьчихаагүй. Тэнд чинь мөнгө авч тавьдаг юм. Мөнгөө өгөх юм бол юугаа ч хамаагүй тавьчихна шүү. Тэнд нэг зураг тавьчихаад, Монголчуудыг хуураад байгаа юм уу хаашаа юм. Тэнд нэг реклам тавьж гаргачихаад тэрийгээ дэлхийд гаргалаа гээд фейсбүкийн лайваа үзүүлчихээр дэлхийд гарчихдаг юм уу. Тийм амархан байдаг юм уу. Айн. Харагдаарай хөөе.

Ингэж Монголчуудыг амархан хуурчихна гэж бодож байгаа бол боль оо. Монголчууд бас юм ойлгодог болсон. Мэддэг болсон. Арай ч ингэж бүгдээрээ хулхидуулчихгүй байх. Гэхдээ бас би юм мэддэг хүний хувьд Монголчууддаа сэрэмжлүүлж байгаа юм шүү.

Өө юу гэнээ нэг, 2-3 залуучууд нийлээд койн гаргана, дэлхийд гаргана гээд дэлхийн чиглэл койн болчихсон гээд, чиг хандлага нь койн болчихсон, гэдэг юу ч мэдэхгүй хэдэн тэнэг Монголчуудыг хуурч байгаа юм шиг яриад байгаад нь миний хуьд ард иргэдээ өрөвдөж, өмөөрч ийм зальтай луйварчин нөхдүүдэд Монголчуудыг хэд хулхидаад дэлхийд гарлаа, хамтдаа гарлаа гээд л..Монголчууд дэлхийд гарах болоогүй ээ.

Монголчуудыг дэлхийд гаргах ч үгүй, ХӨӨЕ. За юу. Бизнес гэдэг чинь өөр юм байдаг. Зах зээл гэдэг өөр юм байдаг юм. за юу. Тийм юм гэж одоо байхгүй. 5000 доллар өгч Time Square дээр реклам тавиулсныгаа дэлхийд гарчихлаа гээд Монголчуудын тархийг угаах гээд, Wilder гээд тэнэг юу ч чадахгүй боксчинд хэдэн төгрөг өгч фейсбүүк дээр нь тавиулсныгаа дэлхийд гарлаа гээд ийм маягаар Монголчуудыг хуурна гэж бодож байгаа бол тэрийг чинь илчилдэг над мэтийн хүмүүс байдаг юм шүү, за!

Хэдэн залуучууд Монголчуудыг хуурахаа боль оо. Аятайхан сайхан бизнес хий. Шударга бизнес хий. Заавал Монголчуудыг койн гэдэг юмаар хооронд нь алалцуулж, койн гэдэг юмныхаа нэр хүндийг өсгөх гэж хулхи юм хийхээ больцгоо залуучууд аа. Та нарыг би ичээсэй гэж бодож байна шүү. Наадахыг чинь мэддэг, үнэрлэдэг , хэлдэг над мэтийн хүмүүс Монголд байгаа.

Та нараар ард түмнээ дарлуулж, хулхидуулж та нарыг ард түмнээ луйвардахыг би зүгээр харж суухыг хүлээн зөвшөөрөхгүй шүү. Хэлдэг үгээ хэлнэ шүү. Монголчууд аа, сэрэмжлээрэй, хөөе. Монгол дэлхийд гарах, Монголын бүтээгдэхүүн дэлхийд гарах бол тэр ноолуур нтр гарах болчихсон шүү. Гараагүй шүү. Монголыг тэгж гаргахгүй шүү. Зүгээр нэг хэлснээр, худлаа сүржин юм үзүүлснээр болчихдог юм биш за юу.

За Монголчууд аа болгоомжтой байгаарай. Хулхи луйварчин нөхдүүд дүүрэн байна. Худлаа дэлхийд гарлаа гэж Монголчуудыг хөөргөж байгаад дэлхийн чиглэл тийшээ тийм болж байна гээд койн мойн алаад байгаа юм байх аа гээд. Тийм биш шүү. Чадахгүй шүү. Болохгүй шүү. Сүүлдээ ингээд хөнгөхөн луйвардаад, худлаа ингээд гарчихъя гээд явж байна шүү дээ.

Тэгэхээр нь миний бүр дургүй хүрчихлээ.

Ламжавын Гүндалай

Холбоотой мэдээ