Хэнтэй ч муудалцсан бай, зүрхнийхээ угт эвлэрэх орон зай үлдээж бай
Сонин ХачинНарны гэрэл шиг гэрэл гэгээ, илч, энерги цацраадаг хүмүүстэй ойр байгаарай.
Чи яг л тэдэн шиг гэрэл цацраадаг байх болно.
Хүнийг найзаар нь дүгнэ гэж энэ.
Хорвоогийн таталцалын хууль бидэнд хүссэн хүсээгүй үйлчлэнэ.
Амьдрал бол ерөөсөө тэнцвэр юм.
Та дандаа бүхнийг хийсэн байх албагүй. Заримдаа бүх зүйлээ зогсоогоод, юу ч хийхгүй байх нь зүгээрээр барахгүй, тэгэх хэрэгтэй.
Амьдрал амаргүй,
Та зүгээр л илүү хүчтэй, ухаантай бай.
Далд ертөнц болон далд биеийнхээ учрыг л ол.
Хэнтэй ч муудалцсан бай, зүрхнийхээ угт эвлэрэх орон зай үлдээж бай.
Сэтгэл амар амгалан байхад хүссэн бүхнээ өөртөө соронзон мэт татна.
Энэ нь Тэнгэртэй хийморьтой байхыг л хэлж байгаа юм.
Хорвоо ертөнцийн таталцлын хууль хүссэн хүсээгүй бидэнд үйлчилнэ.
Сайныг татах уу, мууг татах уу? гэдэг нь таны л мэдэх хэрэг.
Бага бүү хий. Их ч бүү хий. Өдөр бүр хий.
Таны нэг өдөр 1000 жижиг шийдвэрүүдээс бүтдэг.
Өөрөөсөө илүү зовлонтой хүмүүсийг 1 минут л бод.
Тэр үед чиний зовлон жаргал шиг санагдана.
Бадарч дээшлэхийн үндэс нь.
Сэрэх, санах, тэмүүлэх гурав.
Баларч доройтохын тэмдэг нь унтах, мартах, тэрслэх гурав.
Хүмүүсийн царайг бус зүрх сэтгэлийг нь харж эхлэх үеэс амьдрал тод болдог.
Ухаарч ойлгохгүй л бол мах цусан биеэрээ зовж зүдэрч ойлгох зам л үлддэг.
Өөрөө сонголтоо хий.
Түр зуурын сэтгэл хөдлөлтэй үедээ байнгын шийдвэр бүү гарга.
Бусдаас өөр зам сонгох доо хэзээ ч бүү ай.
Таны бүх асуудлыг шийдэх хүнийг бүү хай.
Харин энэ бүхэнтэй ганцаараа нүүр тулахыг тань зөвшөөрөхгүй нэгнийг л хай.
Сайн хүн байхад та хүмүүсийг алддаггүй, харин тэд таныг алддаг.
Хэрэв та нэг удаа буугаад өгчих юм бол энэ зуршил болчихно.
Хэзээ ч бүү бууж өг.
Таны оюун ухаан яг том эрчим хүчний станц.
Энэ рүү хийж буй бүх шатах (уур хилэн, гомдол цөхрөл, үзэн ядалт, сөрөг хандлага, хов жив) эцсийн бүтээгдхүүн. Таны амьдралыг босгоход ашиглагдана.
Ямар бүтээгдэхүүнээр Амьдрал хэмээх орд харшаа босгохыг
Та л мэднэ.
Бор амьдралтай, бор ходоодондоо захирагддаг хүн бол ахуйгаараа толгой хийнэ.
Эзэн эрхт хүн бол тархиараа толгой хийнэ.
Яг ямар амьдралыг хүсч буйгаа шийд.
Тэгээд тийм биш бүх зүйлд үгүй гэж хэлээрэй.
Авсан хүний алга дүүрч,
Өгсөн хүний зүрх дүүрдэг.
Тэнэг хүнд битгий зөвлөгөө өг.
Эргээд таныг буруутгадаг юм.
Ухаантай хүнд зөвлөгөө өг.
Улам мэргэн болдог юм шүү.