Л.Гүндалай: Мөнхжин уулзаад 200 мянган доллар 25% хүүтэй зээлээч гэсэн
НийгэмУИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаар мэдэгдэл хийлээ.
“Өдрийн мэнд. Истанбул хотод Кофе энд Бүүк гэдэг газар сууж байна. Манай туслахууд надад тэгж байна. Фэйсбүүкээр таны Мөнхжинтэй авахуулсан зургийг тавьчихсан доор нь би Мөнхжинг л баахан бизнес хийе гэж гуйсан юм шиг, Мөнхжин татгалзсан юм шиг утгатай юм бичсэн байна гэж хэллээ.
Тэрийг би үзээд хариуг нь өгье гэж бодлоо. Би одоо тэр Мөнхжин энэ тэр гэсэн шалдан бацаануудыг гуйж явдаг хүн мөн үү? Арай ч дээ. Юм үнэнээрээ байвал дээр. Баярбат гээд залуу байдаг юм. Би таньдаг юм. Форексийн бизнес эрхэлдэг гэсэн. Учрал гишүүний зөвлөх гэсэн үү? Бас нэг тийм нэрийн хуудас барьчихсан явна лээ. “Одоо би Учрал гишүүний зөвлөх болоод ажиллаж байгаа Гүнээ ахаа би таныг өөрийнхөө багштай уулзуулья. Манай багшийн Мөнхжин гэдэг юм” энэ тэр гээд.
Тэгээд намайг Мөнхжин, Баярбат хоёр Шангри-Ла гийн доор Даблин ч гэнэ үү нэг хоолны газар урьсан юм. Би тэнд нь ороод загас идсэн юм даа. Ямар яриа болсон бэ гэхээр Мөнхжин 25 хувийн хүүтэй мөнгө зээлье, 200 орчим мянган доллар зээлээд өгөөч зээлчихээч жилийн дотор 25 хувь өсгөж өгнө гэдэг юм.
Би тэгээд ямар барьцаа байгаа юм, барьцаа өгөх юм уу гэсэн юм. Тэгсэн ямар ч барьцаагүй гэнэ. Зүгээр л би өсгөөд өгчихдөг ухааны юм ярьдаг юм. Өө тийм юм байхгүй ээ дүү хүү, өдийд юу ч гэж барьцаагүйгээр хүнд 200 мянган доллар зээлж явдаг юм гээд гарсан. Би амьдралдаа анх удаагаа л Мөнхжин гэдэг залууг хоолонд урихаар нь очиж тийм үг сонсоод гайхаад гарсан.
Харин Баярбат нь Мөнхжин ах бид хоёр наймаа хийх гэж байгаа юм нэг юм хийх гэж байгаан, та 4000 доллар түр зээлээд өгөөч 3 хоног болоод өгье гэдэг юм. Би картнаас 4000 долларын мөнгө Баярбатын данс руу нь шилжүүлээд өгчихсөн юм. Тэгье тэгье гээд. Одоо бараг хагас жил болж байна уу? Байхгүй шүү. Өгөхгүй алга болсон. За яах вээ би авахгүй ээ авахгүй яршиг яршиг 4000 доллараараа ямар гэрээ хийсэн биш Баярбат, Мөнхжин хоёрт өгчихөе яршиг яршиг.
Тэгээд элдэв хүн гүтгэж янз бүрийн юм гаргаад байхаа болиорой. Тэр зураг бол яах аргагүй Мөнхжин, Баярбат бид гурав сууж байсан тэр хоёр л гаргасан байна лээ. Өөрсдөө гаргаж чадахгүй намайг тэгж гүтгэж гаргаж байгаа бол би хариуг нь өгчихөе. Луйварчид бол хол явдаггүй л байхгүй юу. Эргээд баригддаг л байхгүй юу. Тэгээд тэрэн дээрээ өөрийнхөө Фэйсбүүк хаягаар Гүндалай бид нарыг гуйсан юм шиг харагдаач.
Би иймэрхүү шалдан бацаануудыг гуйгаад явдаг хүн мөн үү? Өөрсдөө хоол идье, юм ярья гэж гуйж уулзчихаад хүнээс 200 мянган доллар хүүтэй зээлье, 25 хувийн хүү өгье гэхдээ барьцаагүй зээлье гэдэг мангар юм ярьчихаад дараа нь 4000 доллар өгөөч гэж гуйж авчихаад 6 сар алга болсон. Би нэг ч нэхээгүй шүү. Нэг ч утасдаагүй. Авчирч өгвөл өгнө л биз би авах ч үгүй тэрийг чинь.
Ер нь энэ хүмүүсээ энэ койн энэ тэр гаргаад дэлхийд гарлаа гээд Монголчуудыгаа хулхидаад яваад байгаа хүмүүст би үнэнийг нь хэлж байгаа шүү. Нью-Йоркийн Таймс Скүэрт мөнгө төлөөд тавьдаг самбарууд дээр тавьсанаа Дэлхийд гарлаа гээд хаа нэг газар гуйж байгаад хэдэн төгрөг төлөөд хэн нэгэн хөгийн хар боксчинг гуйж байж тэрний фэйсбүүк дээр тавиулсанаа дэлхийд гарлаа гээд. Ингэж гардаггүй байхгүй юу.
Би койн гаргаж байгаа залуучуудад атаархаад байгаа юм биш. Хамгийн гол нь худлаа хулхидаад байгаад нь дургүй хүрээд байгаа юм. Цэвэр сайхан шударга бизнес хий л дээ. Дэлхийд гарлаа дэлхийн хөгжим тийм ч гэх шиг. Ингэж худлаа яриад байж болохгүй шүү дээ. Дээрээс нь нэмээд хамтдаа авахуулсан зургаа баахан юм доор нь бичээд хүн гүтгэж гаргах хэрэггүй ээ.
Болсон явдал тийм шүү нөхдөө. За юу? Мөнхжин. Та нар ийм муухай гүтгэлгээ зогсоогоорй. Та нарын юм мэдэхгүй Монголчуудыг койн энэ тэр гэж хуурч хооронд нь алалцуулж худлаа дэлхийд гарлаа гэж хулхидах чинь надад хамаагүй шүү. Би үнэнийг л хэлсэн юм. Тэр 4000 доллар буянаараа болог. Иймэрхүү хулхи луйварчин дуракууд байдаг байхгүй юу.
Юм үнэнээрээ гардаг юм шдээ. Шалдан банди нар, хөгийн нэг хүнээс юм луйвардах гэсэн, хулхидах гэсэн, залилах гэсэн этгээдүүд Монголоор ч байгаа дэлхийгээр ч байгаа. Тэрийг чинь мэддэг үнэрлэдэг болчихсон юм ах нь. Койн гэж хоосон мөнгөө худлаа өсгөөд тэрүүгээрээ ашиг олоод ёстой мэдэхгүй ээ мэдэхгүй. Ёстой бизнес хийж чаддаггүй 5-10 сая төгрөгөөр яахаа мэдэхгүй байгаа жижиг дунд бизнес эрхэлдэг малчин хүмүүс л тэрийг нь авдаг биз.
Гадныхан авлаа гэхэд Монголын хэдэн тэнэгүүдийг сайхан хулхидая юмыг нь өсгөж уруудуулж байгаад дээрээс нь 5-10 сая доллар босгочихоё гэдэг ганц хоёр луйварчин орж ирнэ шдээ. Тийм л юм байгаа шдээ. Хоосноос мөнгө босгодог юм гэж хаа байсан юм бэ? Олон компаниуд тэр койн энэ тэрийг чинь гаргах гээд юун тэр Мөнхжин энэ тэр байтугай нь чадаагүй юм шүү дээ.
За яахвээ яахав надад ямар ч хамаатай юм биш. Хөөрхий хэдэн ядуу Монголчуудын хэдэн төгрөгөө тэнд өгөөд тэрийг нь хэдэн юмнууд хулхидах гээд дэлхийд гарчихсан юм шиг яриад байхаар нь үнэнийг нь хэлсэн чинь харин ахыгаа зураг тавьж байгаад сэмээрхэн гүтгэх санаатай явж байх шиг байна. Би хариуг нь өгчихлөө. Данс энэ тэр нь байгаа шүү. Баярбат руу нь шилжүүлсэн мөнгөний хуулга байгаа шүү.
Та хоёр шиг юманд 200 мянган доллар өгдөг хүн биш. Тухайн үед 4000 доллар асуухаар нь аваад өгчихсөн биш харин гүтгүүлэх нь байна шд. Буянаараа болог!”
Улаан луйварчин бацаанууд Дэлхийгээс зайл!!!