Дэлхийн үндэстнүүдийн аль нь хамгийн эрт үүсэн бий болсон бэ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-10 22:53:55

Бүх л улс үндэстэн өөрсдийн түүхийг аль болох урт настай болгохыг хичээсээр ирсэн. Юуны тулд ингэдэг нь харин өөр нэг асуудал. Үндэстэн бүр өөрсдийгөө бараг л чулуун зэвсгийн үеэс эхлэн соёлоор тэргүүлдэг байсан гэж харуулахыг хүсдэг. Заримдаа ийнхүү түүхэнд өөрчлөлт оруулах гэсэн оролдлогууд бүтэлгүйтэж бусдын доог тохуу борлох нь олонтаа. Гэхдээ өнөөдөр бид улсуудын өөрсдийн гэсэн түүхийн талаар бус, харин судлаачдын нотолсон одоо байгаа хамгийн эртний үндэстнүүдийн тухай ярих болно.

1Арменууд (МЭӨ 2000)

Армены ард түмэн эртний хүмүүсээс хамгийн залууд тооцогддог. 19-р зууны төгсгөл хүртэл Арменчууд өөрсдийгөө Месопотамиас МЭӨ 2492 онд ирэн суурьшсан домогт хаан Айкаас гаралтай гэгддэг байжээ. Энэ хаан бол Арарат уулаар хилийг тодорхойлж, Армены хаант улсыг үндэслэгч гэсэн нэрийг авч чадсан нэгэн юм.


Энэ таамаглалыг дундад зууны үеийн Армены түүхч Мовсес Хоренаци гаргаж байв. Тэрээр Урартру мужийн Ван нуурын орчимд нэгэн балгасыг олж үүнийг эртний Армены барилгууд хэмээн андуурч байсан аж. 

Харин өнөө үеийн судалгаагаар өвөг Армены омгууд энэ нутагт МЭӨ XII зууны дунд үеэс буюу Урартын төр үүсэхээс өмнө ирсэн гэж тооцогддог. Дараа нь тэд лувийн, урартидын, хурритын овгуудтай холилдож байжээ.


Түүхч Борис Пиотровски Армены жинхэнэ эхлэлийг МЭӨ 1200-аад оноос хойш байсан Арме-Шубийн хаант улсын үеэс хайх хэрэгтэй гэж үздэг.


2Еврейчүүд (МЭӨ II-I мянган жил)

Еврей хүмүүсийн түүхтэй холбоотой бүр ч их нууцлаг зүйл бий. Удаан хугацааны туршид "Еврей" гэдэг үг нь үндэстэн, цустай холбоогүй гэж үздэг байжээ.


Хэрэв та Еврейчүүдийн эртний түүхийн гол эх сурвалж болох "Хуучин Гэрээ"-нд итгэвэл энэ хүмүүс Эртний Шумерийн Ур хотоос ирсэн Абрахамаас (МЭӨ XXI-XX зуун) гаралтай гэдэг нь илт харагдаж байна.


Харин хэл шинжлэлийн талаас үзвэл тэдний хамгийн ойрын хамаатан бол аморитууд болон финикчүүд юм. Еврей хүмүүсийн гарал үүслийн генетик хувилбар бас байдаг бөгөөд энэ нь дээрх хэл шинжлэлийн таамаглалыг баталдаг. Ашкенази (Европ, Америк), Мизрахим (Ойрх Дорнод ба Африк), Сефард гэх еврейчүүдийн бүх гурван бүлэг нийтлэг гаралтай байдаг нь генетикийн судалгаагаар нотлогддог байна. Ийнхүү гурван бүлэг Еврейчүүд Месопотамид 2500 жилийн тэртээ буюу ойролцоогоор Вавилоны хаан Навуходоносорын үед үүссэн нь батлагдаж байгаа юм.


3Этиопчууд (МЭӨ III мянган жил)

Этиопчууд нь хүн төрөлхтний гарал үүслийн өлгий нутаг буюу Зүүн Африкийн нутаг дэвсгэрт үүссэн. Тэрхүү нутгийг эртний Египетчүүд өөрсдийн өвөг дээдсийнхээ нутаг гэж үздэг домогт Пунт ("Бурхадын газар") хэмээн нэрлэдэг байжээ.


4Нубийн иргэншил

Кушитын хаант улсын сэргэн мандалт МЭӨ 300 онд хамаардаг ч соёл иргэншил энд нэлээд эрт буюу МЭӨ 2400 онд Нубийн анхны Керма хаант улстай хамт эхэлж байсан ажээ.


5Ассирчууд (МЭӨ IV-III мянган жил)

Еврейчүүд семит овгийн баруун бүлгээс, харин ассирчууд хойд зүгээс улбаалан гарчээ. МЭӨ III мянган жилийн эцэс гэхэд тэд Умард Месопотамийн нутаг дэвсгэрийг эзэлсэн боловч түүхч Садаевын үзэж байгаагаар тэд бүр эрт буюу МЭӨ IV зуунд ч оршин байсан бололтой.


МЭӨ VIII-VI зуунд оршин байсан Ассирийн эзэнт гүрэн хүн төрөлхтний түүхэн дэх анхны соёл иргэншилд тооцогддог.


6Хятадууд (МЭӨ 4500-2500)

Өнөө үед хятадууд буюу өөрсдийгөө Хан үндэстэн гэж нэрлэдэг хүмүүс дэлхийн нийт хүн амын 19% бүрдүүлдэг. Энэ нь МЭӨ V-III мянган жилийн үед хөгжсөн неолитын соёлын үндсэн дээр үүсэж байжээ. Энэ бүхнийг археологи, хэл шинжлэлийн ШУ-ууд баталдаг. Хан хэл нь МЭӨ 5-р зууны дунд үеэс гарч ирсэн Хятад-Төвд хэлний бүлэгт хамаардаг ажээ.


Үүний дараа Төвд, Индонез, Тайланд, Алтай болон соёлын хувьд тэс өөр монгол, түрэг овог аймгууд Хан угсаатныг бүрдүүлэхэд оролцжээ.


7Баскууд (МЭӨ XIV-X мянган жил)

МЭӨ 4-р мянганы үед Индо-Европчуудын шилжилт хөдөлгөөн эхэлсэн бөгөөд тэдний үр удам Евразийн ихэнх хэсэгт амьдардаг. Өнөөдөр Индо-европын хэлээр Европын бүх ард түмэн ярьдаг.

Баскууд хэмээх нэрээр бидэнд илүү танил болсон энэ хүмүүсийн нас, хэл нь орчин үеийн Европын түүхийн гол нууцуудын нэг хэвээр байна. Зарим судлаачдын үзэж байгаагаар Баскийн өвөг дээдэс Европын анхны суурьшигсад байсан гэгддэг бол зарим нь Кавказын ард түмэнтэй нийтлэг нутагтай байсан гэж үздэг ажээ. Гэхдээ Баскууд бол Европын хамгийн эртний ард түмний нэг гэдэг нь эргэлзээгүй үнэн юм. 




Баск хэл хэрхэн сонсогддог тухай богино хэмжээний видео


8Хоиса нар (100 мянган жилийн өмнө)

Түүхэн дэх хамгийн эртний улс бол Өмнөд Африкийн "товших хэл"-ээр ярьдаг Консай ард түмэн юм. Эдгээр ард түмэнд анчид - Бушмен, үхэр үржүүлэгчид - Хоттентотууд багтдаг.


Койсанчуудын ДНХ бусад бүх үндэстнүүдийн генээс ялгаатай байдаг.




Холбоотой мэдээ