Жо Байденыг аварч байсан орчуулагч Афганистанаас дүрвэж чаджээ
ДэлхийАНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг 2008 онд аварч байсан афган орчуулагч Аман Халили Афганистанаас гарч чаджээ.
2008 онд Жо Байден Сенатын гишүүн байх үедээ сенатч Чак Хэйгел болон Жон Керри нарын хамт хоёр нисдэг тэргээр Афганистанд явж байжээ. Тухайн үед шуурга дэгдсэний улмаас нисдэг тэрэгнүүд Афганистаны ууланд ослын буулт хийсэн байна. Ууланд Сенатын гишүүд "Талибан" хөдөлгөөнийхөнд баригдах магадлалтай байв. Харин тэр үед АНУ-ын армид орчуулагчаар ажилладаг байсан Халили Сенатын гишүүдэд тусалсан байна.
Энэ оны эхээр орчуулагч Халили Америкийн виз хүссэн боловч виз нь гараагүй тул Ерөнхийлөгч Жо Байденыг түүнд тусална гэдэгт найдаж байгаагаа ярьсан байна. "Би түүнийг надад туслахын тулд чадах бүхнээ хийнэ гэдэгт итгэж байна. Тэр бол АНУ-ын Ерөнхийлөгч шүү дээ" гэж өнгөрсөн зун ярьж байжээ.
Харин энэ удаад тэрээр гэр бүлийн хамт эхлээд Афганистанаас гарч Пакистан руу, тэндээсээ өөр улс руу явсан байна. Халилид тусалсан Human First Coalition байгууллагаас Пакистаны Ерөнхий сайд Имран Хан болон АНУ-ын Төрийн департаментийн албан хаагчдад Халили болон түүний гэр бүлийн гишүүдэд туслалцаа үзүүлсэнд талархлаа илэрхийлсэн байна. Одоогоор Пакистаны нийслэлд Афганистаны 200 гаруй иргэн байгаа бөгөөд Пакистаны засгийн газар болон АНУ-ын Төрийн департаментаас тэднийг нүүлгэн шилжүүлэхээ амлажээ.
Эх сурвалж: CNN