"Исламын улс" бүлэглэлийн санхүүг "атгадаг" гол хүнийг Иракийн тагнуулынхан баривчилжээ
НийгэмИракийн тусгай албаныхан "Исламын улс" бүлэглэлийн санхүүг "атгадаг" гол хүн болох Сами Жасим аль Жабуриг баривчилсан талаар мэдэгджээ. АНУ түүнийг олсон хүнд 5 сая доллар амлаад байсан юм.
Сами Жасим аль Жабури уг бүлэглэлийн хоёр дахь гол гишүүн бөгөөд түүнийг барьсан талаар Ерөнхий сайд Мустафа аль Каземи мэдэгдсэн байна. Жасимыг Иракийн тагнуулын газрын олон улсын тусгай ажиллагааны үеэр баривчилжээ. Чухам аль улсад энэ ажиллагааг явуулсныг тэрээр хэлээгүй аж. Дэлхийн хамгийн баян алан хядах бүлэглэлийн террорист ажиллагааг санхүүжүүлэхийн тулд Жасим хууль бусаар газрын тос, байгалийн хий, ашигт малтмал, эртний эдлэлийн эд зүйл худалдаалж байжээ. Түүнийг барьснаар "Исламын улс" бүлэглэлийн талаар үнэт мэдээллүүд авах боломжтой гэж үзсэн байна.
Эх сурвалж: ВВС