Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба хөдөлмөрийн зах зээлийн хооронд саад үүсч байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-12 11:51:38

Хэдийгээр албан байгууллагуудад заавал бэрхшээлтэй хүн ажиллуулах заалт гаргаж зохицуулсан ч энэ нь хэрэгждэггүй ба Монгол улс дах сонсголын бэрхшээлтэй иргэд хөдөлмөрийн зах зээлд орж ажил эрхлэхэд хүндрэлтэй байдагХарааны бэрхшээлтэй 11800 гаруй иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд Монголын хараагүйчүүдийн үндэсний комисст 3000 гаруй хүн бүртгэлтэй байдаг байна.

Сонсголгүй иргэн А.Бямбацэцэг : 

Сонсолгүй иргэдийн уриа лоозонг харсан байх. Сонсож чадахгүй ч гэсэн бусад бүх зүйлийг хийх чадвартай хүмүүс юм шүү. Их, дээд сургууль төгссөн хүмүүс ажил хөдөлмөр эрхлэхэд саад бэрхшээлүүд тулгардаг. Тэр нь “Өө чи сонсож чадахгүй юм байна шүү дээ. Чамайг ажилд авах үнэхээр боломжгүй” гэдэг. Иймэрхүү татгалзсан, үгүйсгэсэн хариултуудын маш их сонсдог. Гартай, хөлтэй, олон чадвартай байхад ажлын байран дээр үл ойлголцол, харилцааны орчин үүсэж, хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс гадна боловсролын томоохон салбаруудад оролцох боломжтой хүмүүс сонсголын бэрхшээлтэй иргэд дунд бий. Гэсэн хэдий ч мужаан, оёдолчин гэх мэт ажлыг л хийдэг. Том салбаруудад орж өрсөлдөх боломжийг олгодоггүй. Яагаад гэвэл сонсохгүй байна гэдэг шалтгаантай. Хөдөлмөр эрхлэхэд цалинг нь бүрэн өгөхгүй байх, ажлын ачааллыг нь сонсохгүй гэдэг шалтгаанаар нэмэгдүүлэх зэрэг сөрөг хандлагууд байдаг.

Харааны бэрхшээлтэй Ч.Очирренчин иргэн хөдөлмөрийн талаарх яриа: 



Монголд харааны бэрхшээлтэй гэвэл 11800 гаруй хүн бүртгэгдсэн байдаг. Монголын хараагүйчүүдийн үндэсний хороонд 3000 гаруй хүн бүртгэлтэй. Энэ тоог 100 хувь гэж авч үзвэл ердөө тавхан хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Энэ таван хувь нь хараагүй иргэдийн түлхүү ажилладаг “Best massage” төвүүд юм. Тэгэхээр Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт ямар түвшинтэй байдаг нь харагдаж байгаа байх. Таван хувь гэдэг бол аймшигтай байна. Шинээр сураад төгсөж байгаа төгсөгчийг юу чаддаг вэ гэж асуухгүйгээр ямар бэрхшээлтэй вэ гэж асуудаг. Бэрхшээлээс нь төвөгшөөгөөд түлхээд л явуулаг. Азтай нэг залуу нь л ажлын байртай болж чадаж байна.

Тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаярын яриа:Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн тухай ярихаар маш олон асуудлыг хөндөх болдог. Бэрхшээлийн хэлбэрээс шалтгаалаад хэрэгцээ шаардлага өөр, өөр болдог. Үүнд нь тулгуурлаад дэмжлэгүүдийг үзүүлэх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажил эрхлэлтэд хувь нэмэр үзүүлдэг. Хэлбэр нь дотроо олон янз байдаг. Харааны, Сонсголын, оюуны, сэтгэцийн гээд л үргэлжилнэ. Тэр хэлбэрт нь тохирсон дэмжлэгийг төр оновчтойгоор явуулах юм бол болно. Тэрнээс зөвхөн хүртээмжийн асуудлыг шийдсэнээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт сайжирна гэсэн зүйл байхгүй.

Эх сурвалж:

А24 мэдээний агентлаг



Холбоотой мэдээ