Финланд: Шилжин суурьшсан хүмүүст үнэгүй байр өгнө

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-10-13 01:02:47


Финляндын Палтамо хотын захиргаа хотдоо шинэ оршин суугчдыг татах арга олжээ. Тэд хотод нь ирж суурьших хүмүүст үнэ төлбөргүй орон сууц санал болгож байгаа гэнэ. 

Палтамо хотын аль нэг байгууллага, компанид ажилд орсон, мөн түүнчлэн хагас жилээс багагүй хугацаагаар орон сууц түрээслэх гэрээг захиргаатай хийсэн иргэн бүр энэ боломжийг ашиглаж болох аж. Хотын захиргааны санал болгосноор эхний гурван сард захиргаанаас олгосон байранд үнэ төлбөргүй амьдрах боломжтой бөгөөд орон сууцны бүхий л зардлыг хотын захиргаа хариуцах юм байна. 

 Палтамо хотод 4000 хүрэхгүй хүн амьдардаг, хэдэн дэлгүүр, номын сан үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Хамгийн ойрын хот руу хүрэхэд 150 км зам туулах шаардлагатай, ажил олоход ч хэцүү энэ хотын захиргаанаас гаргасан саналыг ашиглах хүн төдийлөн гарахгүй байгаа талаар Финландын хэвлэлүүд бичжээ.

Сүүлийн жилүүдэд энэ хотоос хүмүүс гэр бүлээрээ нүүх болж, 40 гаруй байшин, байр хоосон үлдсэн байна. Тиймээс энэ байрнуудад өгөх дулааныг дэмий зарлагадахгүйн тулд хотын захиргаа дулаан цахилгааныг тасалжээ. 

 "Ковидын дараах нөхцөлд алсын зайнаас ажиллах боломж ихээхэн нэмэгдсэн энэ үед бидний санал, тохиромжтой сууц хүмүүсийг манай хотод татна гэж бид үзэж байгаа" хэмээн хотын захиргааныхан мэдэгджээ.

Тэдний өгүүлснээр, хотын захиргааны санал болгосон боломжийг ашигласнаар 2000 евро хэмнэх боломжтой гэнэ.

Холбоотой мэдээ