Жижиг,дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ажлын байр хэрэгтэй байна.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-13 01:52:14

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих “You can be Hero” нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөг аравдугаар сарын 12-14-ний хооронд үргэлжилнэ.

“Нэг ч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриан дор зохион байгуулж буй уг өдөрлөгт есөн дүүргийн 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн оролцож, 1500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж, хямдралтай үнээр худалдаалж байгаа аж.  Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилсан энэ өдрүүдэд нийслэлчүүд өвөлдөө бэлдээд тун завгүй. 

Сүхбаатарын талбайд зохион байгуулагчдын үзэсгэлэн худалдаанаас өвлийн бэлтгэлээ базаах боломжтой.

"Энэ хэд вэ, хямдруулах уу" гэсэн асуултууд хөвөрнө. Худалдааны зөвлөхүүд үнэ бүрийг нь хэлэхийн сацуу ямар материалаар урласан, хэзээ хийсэн, хэдэн төгрөгийн хямдрал зарласан байгаагаа хүн бүрт тайлбарлана.  Олон сонголтоос алийг авахаа үл мэдэн зогсох хүмүүс байв. Сүхбаатарын талбайн үзэсгэлэнд гутал, цүнх, дээл, малгай, ороолт, бүс, бээлий, авдар, аяга, хүрэм гээд л хүний хэрэгцээ цөм бүрэн байх аж. 


Коронавирус цар тахлын энэ үед худалдан авалт муу байна

Набо урлангийн үүсгэн байгуулагч Н.Болд: 

-Монгол үндэсний дээл худалдаалж байна. Тухайн дээлнийхээ ур хийц, материалаасаа шалтгаалаад ялгаатай үнээр худалдаалагдаж байгаа. Жишээлбэл, богино дээл 150 мянгаас хямдруулаад 130 мянган төгрөг болсон. Харин урт дээл 130 мянгаас хямдарч 100 мянган төгрөгөөр худалдаалж байна. Цагаан сар, үндэсний их баяр наадмаар худалдан авалт нэмэгддэг. Харин коронавирус цар тахлын улмаас уламжлалт баяруудыг тэмдэглэлгүй өнгөрөөсөн.  Коронавирус цар тахлын энэ үед худалдан авалт муу байна.

Уг үйл ажиллагааг “Нэг ч ЖДҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриан дор жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой зохион байгуулж буйг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн тодотгов.

Нийслэлийн 9 дүүргийн 130 гаруй ААН, байгууллага, иргэн оролцож, 1500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулан, хямдралтай үнээр худалдаж буй уг өдөрлөгийн үеэр зарим хувиараа хөдөлмөр эрхлэгчтэй уулзлаа. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Г.Лувсанням, “Би 2  хүүхэдтэйгээ  хамт, 150 мянган төгрөгөөр подвал түрээслэж  гутал  хийдэг. Адууны  арьс, эсгий,  ноосоор  хийдэг. Том  жижгээсээ  хамаараад нэг гутлыг 250-270 мянган төгрөгийн  үнээр борлуулдаг” гэв.

Өмнө нь тэр “Алтжин бөмбөгөр худалдааны төвдлангуу түрээсэлж байсан боловч сарын 500 мянган төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж чадахаа болиод одоо  Хархорин зах  дээр зогсож  гутлаа  зардаг болжээ.  Тэрээр, “Хотоос зохион байгуулж буй өнөөдрийн өдөрлөг тус болж байнаҮдээс өмнө 4  гутал  зарлаа. Өөрийн гэсэн үйлдвэрээ нээгээд үйл ажиллагаа явуулах ажлын байр байхгүй учраас их хэцүү байдаг. Хэрэв ажлын байр талбайтай болбол бидний амьдралд их хэрэгтэй байна гэсэн юм.

Өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн оролцож буй Ч.Цэндтэй уулзвал, “Манайх үйлдвэрлэлийн жижигхэн төвтэй. Дан хөгжлийн бэрхшээлтэй буюу оюун ухааны бэрхшээлтэй хүмүүс ажилладаг. Бид эсгий углаашноосон цамц, үзэг балны сав, хүүхдийнэсгий тоглоом, бээлий, даавуун цамц, өмд зэрэг 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг” гэж танилцууллаа.

Тэрээр, “Манай ажилчид ажилдаа дуртай. Бид фейсбүүкт өөрсдийн пейж хуудас нээн захиалга авч бараагаа борлуулдаг. Захиалга их орж ирэх үед манай ажилчид хонож ажлаа хийх нь ч бийБид байр түрээсэлж ажлаа хийдэг. Бидэнд ажлын байр их хэрэгтэй байна. Бас ажилчдаа хүргэж өгөх унаа  тэрэг хүндрэлтэй  байдаг. Энэ бол зарим ажилчны маань хувьд чухал асуудал байдаг л даа” гэсэн юм.  

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 14 хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн мэргэжилтнүүд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах юм.



Худалдан авалт сайн байна 

ГЭГМТ компанийн худалдааны зөвлөх Г.Ганцэцэг: 

-Манай компани 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани түрүүвч, гар цүнх,  түлхүүрийн оосор худалдаалж байна. Үзэсгэлэн худалдааны эхний өдөр худалдан авалт сайн байна. Тодруулбал, 

  • Түрүүвч/эрэгтэй/:15.000-25.000 төгрөг

  • Түрүүвч/эмэгтэй/:20.000-40.000 төгрөг

  • Гар цүнх/эрэгтэй/: 45.000-55.000 төгрөг

  • Цүнх/эмэгтэй/: 45.000-110.000 төгрөг

  • Түлхүүрийн оосор: 2500-3500 төгрөгөөр тус тус худалдаалж байна. 


Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна

Кажук компанийн менежер Р.Мягмарсүрэн

-Манай компани арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаанд өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох суран бүс, телегээр оролцож байна. Үхрийн арьсыг 100 хувь боловсруулан үйлдвэрлэсэн. Ингэхдээ үндэсний  хээ угалзыг бүтээгдэхүүндээ оруулсан. Бүтээгдэхүүнүүд 25.000-40.000 төгрөгөөр худалдаалагдаж байна.



Холбоотой мэдээ