Н.Энхболд сайд хүүгээ Бээжинд, хүргэнээ Сөүлийн элчин сайдын яаманд томилжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-13 02:21:42

УИХ-д байх гурван Энхболдын нэг Н.Энхболд гишүүн сайдын албыг давхар хашиж, албан тушаалд тун одтой нэгэн.

Чимээгүй хэрнээ тулхтай улстөрчдийн тоонд зүй ёсоор багтдаг тэрээр өөрийн албан тушаал, нэр хүндээрээ далимдуулан хамаатан, танил талаа албан тушаалд томилдог байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Н.Энхболд гишүүний худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан бол хүү Э.Одмөнх нь Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирлаар томилогдож байжээ.

Одоогоос хэдэн сарын өмнө хүргэн Э.Хашбаатарыгаа Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилсон байна. Харин Дипломат ёслолын газрын дэд захирлаар ажилладаг хүү нь Бээжин дэх Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд өдгөө Консулын хэлтсийн даргаар томилогджээ.

Ингэснээр Н.Энхболд сайдын хүү нь Бээжинд, хүргэн нь Сөүлд Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллахаар болсон байна.

Монголын ард түмэн ажилгүй, орлогогүй ядуурсаар...!!!

Итгэж найдаж их хуралд байнга сонгосон хэд маань төрийн нэрээр ажил орлоготой баяжсаар!!!

Холбоотой мэдээ