Хятад улс хилийн чанад дахь хөрөнгө оруулалтаа цэргийн хүчээр хамгаална гэнэ. СЭРЭЭРЭЙ МОНГОЛЧУУД АА!!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-13 02:42:51

Төрийн бодлого гэж байна уу? манайд!

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Үндэснийхээ Батлан ​​хамгаалах тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, цэргийн төв зөвлөлдөө үндэсний ашиг сонирхол гэж юу болох талаар илүү өргөн хүрээтэй тодорхойлолтыг оруулж, түүнийгээ хамгаалахын тулд нөөц бололцоогоо дайчлах үүрэг өгсөн байдаг. Тэрхүү хууль нь 2021 оны 1 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байгаа.

Тэрхүү хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулинд нь “Хятадын бүрэн эрхт байдал, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол аюулд өртөх үед тус улс орон даяар болон орон нутгийн хэмжээнд батлан ​​хамгаалах дайчилгаа хийх боломжтой” гэж тодорхой тодотгож өгсөн.

“Хөгжлийн ашиг сонирхол” гэсэн заалтанд нь хилийн чанад дахь эдийн засгийн үйл ажиллагаа, иргэний эрх ашиг өмч цаашлаад “Нэг бүс нэг зам” санаачлагад хамрагдсан хүмүүсийн хөрөнгийг цэргийн хүч хэрэглэн хамгаалахыг онцолсон байдаг. Манайх чинь Хятадын Нэг бүс нэг зам хөтөлбөрт хамаарч байгаагаас гадна, хятадын хэдэн мянган аж ахуй нэгжүүд, иргэд манай улсад хөрөнгө оруулалт нэрийдлээр ажиллаж амьдардаг.

Гэтэл манай улсын төр засгаас 50 мянган доллар буюу ямар нэгэн байр авсан, машин авсан гадаадын иргэн ( хятад иргэд ) хөрөнгө оруулагчид тооцогдон байнгын оршин суугч болох хуулийн төсөл өргөн барьж байгаа нь үнэхээр үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл мөн юм.

Хятад улс хилийн чанад дахь өмчөө, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах нэрийдлээр цэргээ оруулах асуудалгүй болох нь !!! Маш ээдрээтэй нөхцөл байдал руу л оруулаад байна даа!!!

Иймэрхүү ноцтой хуулийн төсөл өргөн барьсан этгээдүүдийг тагнуул, цагдаа сайтар шалгаж баривчлах хэрэгтэй ш дээ!

Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйл явдал болоод байхад Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгч 3 этгээд энд тэнд мэдрэлтээд явах юм. Угаасаа ч тэр ерөнхий сайд, ерөнхийлөгч. их хурлын дарга нар нь өөрсдөө зүтгүүлсэн болоод таг чиг байгаад байна уу? гэдэг асуулт!!!

Юу гэж бодож байна?

Моннол хүний гэгээн ухаанд би итгэдэг.


Холбоотой мэдээ