УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-аас хөөжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-14 04:27:23

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-аас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Ардчилсан намын үндсэн дүрмийн хорооны 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын үндсэн дүрмээр хүлээсэн намын гишүүний үүргээ биелүүлээгүй хэмээн сануулга өгчээ.

Гэвч Ц.Туваан нь үндсэн дүрмийг удаа дараа зөрчиж, намын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэж, Үндсэн дүрмийн хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор түүнийг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасчээ. Ингэснээр тэрбээр УИХ дахь АН-ын бүлгээс хасагдаж, сул гишүүн болж байна.


Холбоотой мэдээ