Б.Энхбаяр: Визтэй холбоотой асуудлыг зоосны нүдээр харж болохгүй

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-14 08:46:38

УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын байр суурийг сонслоо.

Тэрбээр " Визтэй холбоотой асуудлыг ганцхан зоосны нүдээр, эдийн засгийн агуулгаар харж болохгүй. Энэ асуудлыг Аюулгүй байдалтай холбоотой авч үзэж ирсэн. Визний хувьд манайх хатуу чанга бодлоготой улсын тоонд  ордог. Энэ нь өөрөө түүхэн уламжлалтай. Манай урд хөршийн нэг тосгоны хүн ам манай нийт хүн амаас их байгаа. Тиймээс визтэй холбоотой асуудлыг ганцхан зоосны нүдээр харж болохгүй гэж би хувьдаа хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй байгаа. Учир нь энэ хөрш орнуудын харилцаа, гадаад бодлогод нөлөөлдөг.  Гадаад бодлогын байнгын хороо болон ХЗБХ-гоор хэлэлцэгдэх учиртай. Гэхдээ ил байдлаар биш хаалттайгаар хэлэлцэж ирсэн." гэв.


Холбоотой мэдээ