“Оюу толгой”, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлаар улс төрийн дэмжлэг хүсэж байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-14 11:53:18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд оролцон, үг хэллээ. Тэрээр  
"Оюу толгой"-н ажлын хэсэг амаргүй нөхцөлд ажиллаж байна. Үр дүн гарсан. ТЭЗҮ-д алдаа гарсныг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрсөн. Иймд Засгийн газар өр төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Гаднын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна. Зарим асуудлыг УИХ-тай зөвшилцөх шаардлага бий. УИХ-д хаалттай байдлаар мэдээлэл өгөхөд бэлэн байна. Аль болох ойрын хугацаанд байвал сайн. Бүх асуудлыг нээлттэй ярьж болохгүй. Засгийн газарт та бүхний улс төрийн дэмжлэг хэрэгтэй байна.
Жишээ нь Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц явах уу, үгүй юу гэдэг асуудал байна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магад. Үүнд хөтлөгдөх үү эсвэл бид нэгдмэл байж чадах уу? "Оюу толгой"-той мөн адил. Роснефть, "Эрчис ойл"-ын хамтарсан компани байгуулагдахад манай зарим улс төрчид таалагдаагүй.
“Таван Толгой”-д чингэлэг тээвэр рүү шилжихээс өөр аргагүй болсон. Гэтэл чингэлгээр бус, ил тээвэрлэдэг хэсгийн ашиг сонирхлыг хөндөнө. БНХАУ ийм стандарт нэвтрүүлэхийг шаардаж байна. Иймд давс мэт шорвог шийдвэр гаргахаас өөр аргагүй.
Богд хаан төмөр замыг тавьснаар хотын түгжрэлийг шийднэ. Түгжрэлийн ажлууд бүх хүнд таалагдахгүй байж болно.  Та бүхэн язгуур эрх ашгийн төлөө хамт байх ёстой. Вакцин бол эмзэг сэдэв. Өөрсдийнхөө дотоодын иргэдийг дархлаажуулаагүй хэрнээ бидэнд вакцин нийлүүлсэн улсууд бий гэв.   

Холбоотой мэдээ