Нара: Болдын тухай ам нээснийх Мянгаа ахын бyyдлын өрөөнд бүтнээр минь тэвэрч байсандаа
Сонин ХачинМонгол улс ковидын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.
Өдөр бүр 10 гаруй хүн нac бapж, эмнэлгүүд хүнээ дийлэхгүй, өвчтнүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нac баpax тохиолдол ч цөөнгүй гарах болсон энэ үед хүүхдүүдийн боловсрол 2 жил гаруй xoцрогдож, аж ахуй нэгж, албан байгууллагууд өдрөөс өдөрт өр зээлийн дapaмтанд орж дампуурч үүд хаалгаа хаахад хүрч байхад Засгийн газар нь Мэдээлэл технологи xapилцаа холбооны газартайгаа хамтран “Digital Nation” гэх нэрийн доор мянга мянган хүнийг цуглуулсан шоу арга хэмжээ хийсэн нь иргэдийн бyxимдлыг дээд цэгт нь хүргэж, нийгмийн сүлжээ шударга бyc байдлыг эcэpгvvцсэн хүмүүсийн сэтгэгдлээр буцалсан юм.
Харин уг үйл явдлын сенсаци дарагдаж амжаагүй байтал Камертон хамтлаг Zaisan hill-д олон мянган хүнийг цуглуулж тоглолт зохион байгуулсан нь гал дээр тос нэмсэн xэpэг болов. Уг асуудалд хамгийн их шvvмжлэлтэй xaндаж байгаа хүмүүсийн нэг нь дуучин Нара. Тэрээр асуудлыг хөндөхийн зэрэгцээ Камертон хамтлагийн ахлагч төрийн соёрхолт дуучин Болдын талаар хачирхалтай фактыг дэлгэв.
Ам нээвэл уушиг нээ гэж..
Камертон хамтлаг цар тахалын үед шадар сайдын харъяаллын газарт тоглолт хийж хэдэн мянгаар нь нэг дор цуглуулсанд би ч бусдын адил эгдүүцэлтэй хандсан.
Тэрнээс гадна миний дотор олон жил эгдүүцэж явдаг бас нэг зүйл байдгийг ойр дотны найз нөхөд маань бүгд мэддэг нэг явдал байдаг юм!
Тэр нь Камертон хамтлагын ахлагч Болдын тухай. ( Би хүмүүсийн шүтээнийг атаархаж жөтөөрхөж чадах гэсэнгүйг ойлгох нэг нь ойлгоно биз)
2007 онд доо, Япон улсад Сумогийн ертөнцөд анхлан хөл тавьсан Кёкүшюзан зодог тайллаа гээд Япон улсдаа сүртэй сайхан найр хийсэн байдаг юм. Менежер нь Японд сурч бгаа урлагийн хүний хувьд ирээд ая дуу өргөн бариач ээ гсн. Би ч дуртай нь аргагүй яваад очсон. Угаасаа би энд тэнд юм болж бн ирээч төсөв мөнгө муу гэхэд чадахаараа тус болоё гээд элдэв юм нэхэлгүй оччихдог л байлаа.
Кайхин Макухари ( Дисней Ландын ойрхон ) APA Hotel-д тэрхүү арга хэмжээ болж байсан юм. Монголоос хичнээн ч зуун хүн ирсэн юм ер Монголд бгаа шиг л дан Монголчууд. Би ч элэг нэгтнүүдээ хараад хөөр баяр. 2,3н хоног л тэнд шоу болсон юмдаг. Японд бдг хүмүүс ч тэднийгээ урьж залж хоол унд дайлж цайлаастай.
Хэдэн өдөр шөнө л баахан найр наадам л болсон юмдаг.
Алдарт Камертон маань ч Мянгаа ахтайгаа бас загварын шоугаар бэлэг барина гэж 10н загвар өмсөгч авчирсан байсныг тод санаж байна.
Болд маш хөгжилтэй, бүр татаж унатал инээлгэнэ. Бас их догь л доо. Олон жилийн өмнө болсон ч зарим нэг зүйлс өчигдөр болсон мэт үргэлж санагддаг нь намайг Мянгаа ахын өрөөнд ороё гсн л бдгийм. Өө за тийм юм байхгүй шүү, ёстой үгүй шүү гээд эвхрээд суутал эвхэрсэн чигээр маань тэвэрч өргөөд Мянгаа ахынхаа өрөөнд оруулчихаад гараад явчихаж билээ.
За энэ Нараг хэн өргөж дийлэхэв гэх эр эмс олон бх бх, ч тэр үед мань чинь 50гаранхан жинтэй 20н хэдхэн настай байлаашдээ
За тэгээд өрөөнд нь орлоо, би ч угаас нүүрэмгий галзуу талдаа хүн за Мянгаа ах минь юу бндаа, яах гээл бндаа ухааны юм ярингаа дотроо бурхан минь шууд хүчинддэг гсн яанаа л гэж бодож байснаа нуух юун
Тэгсэн өнөө мангас гэж бодсон Мянгаа ах чинь эсрэгээрээ аягүй сонин бүрэгдүү, ичимхий ч гэмээр юм шиг "Өө юу байхав дээ, байжил бн, хичээл ном сайнуу майнуу болоод явчдын
Хүүш юувээ гэж бодонгоо өө тэгээл удахгүй Монгол руугаа буцлаа энээ тэрээ гээд байж байтал ашгүй хаалга тогшлоо. Загвар өмсөгчдөө хариуцаж ирсэн байсан байх тухайн үед Загварын Холбооны Байгальмаа эгч орж ирээд хүүе юу бн Нара гээд, өө нам тайван Мянгаа ахтай жаал юм яриад өө гэсэншүү юм хэлээд бушуухан гарч одож байв!
Маргааш өдөр нь бсымдаа, би угаса Монголдоо очихдоо бас нэг унах юмаа шинэчлэе дээ гээд бодцон auction (машины дуудлага худалдаа) явна гэж бсн юм. Камертоны Мээдээ Ганаа 2 хамт явж сонирхоё гээд хамт явж бсн юм. Токиогоос холхон л доо. Тэгээд явж байтал утас дугарав.
Мянгаа ах маань ярьж байна, юу хийж байна гэнэ? Мээдээ Ганаа бид 3 оокшин явж бнаа, би машин авах гээд гэнэ. Мннн чи ямар машин авах гэж бгаан гэнэ, аан Харрьер авах гэж бгаамаа л гэлээ. Тэгсэн мннн чи өөр гоё машин авлдаа, ах нь туслая хүрээд ир гэнээ. Өө зүгээр ээ, би мөнгөө бэлдцэн бгөө баярлалаа гээд утсаа таслаад Харрьераа авч байлаа.
За тэгэхээр би энэ дурсамжаар юу хэлэх гэв гэхээр зэрэг та нарын ухаан зулгагүй шүтээд, тахиад хөдөлмөрч гээд байдаг Болд ил байдаг шигээ сайхан хүн биш байдгийг би аль тэр дээр үед мэдсэн учраас надад тэр хүн үнэндээ хүндгүй санагддаг. Бас бусад 3-аасаа хэт зальжин, худал биш түмэн гадарлана Монголын хамаг л том боссуудтай нөхөрлөж, тархийг нь юутай нь ч базаж явдаг юм хэн мэдлээ надад бол хөгийн Jerk л санагддаг юм.
Үнэндээ Болдыг боссууддаа хүүхнүүдийг танилцуулдаг зуучилдаг маягийн хов жив энд тэнд их байдаг ч би тэднийг өөрийн нүдээр үзэж батлаж чадахгүй ч үнэний ортой гэж бодож явдаг юм!!
Эхнэртээ хайртай л гээд байдаг ханнн, нүднээс далд юу хийгээд завхайраад явж байдгийг нь нэг бус удаа харсан бөгөөд Мээдээ бид 2 Роппонгигийн гудамжинд болсон явдлыг бичсэн бичлэгийг нэг охины камераас нууцаар хүртэл устгаж байсан ч удаатай.
Күэ яахав ээ, залуу насанд наргиж цэнгэх, ууж идэх, унтаж хэвтэх юм байдгийм билээ байдгийм би ч идэр залуу насанд хийдэг зүйлсийг хийж л явлаа. Гэхдээ би нэр алдар, урлагт од болсон бдлаа ашиглаж хэн нэгний эрх ашигт халдаж хэн нэгнийг хэн нэгний өрөөнд хүсээгүй байхад нь чихэж явсан удаагүй.
Энүүгээрээ яаг юу гэх гээд байгаан бэ, цагдаад хэлэхгүй яасым бэ, чамайг тоолоо юу, чамайг Болд баваагүй болохоор ингээд байгаам уу энээ тэрээ гээд одоо доор орж ирээд эр эмгүй шааж өгнө биздээ хаххх...
Энэ нийгмийг хамгийн их ялзралд оруулж илдээ хөлжиж хөгжиж байдаг юмнуудаа ер нь нэг өөр нүдээр хараасай гэж хэзээний юмыг дурсав.
Нөгөөгүүр, гоё сайхан байх урлагт ч тэр ямар нэг салбарт амжилтанд хүрч гялалзахын тулд охид эмэгтэйчүүд хүсээгүй шалгуур давдаг байдлыг энэ улсад ч бас зогсоох ёстой шиг!!!
Бид за яршигдаа гэж өнгөрүүдэх тусам бидний үр хойч одоо яанаа гэдэг нийгмээ өвлөж авч байдаг тул ийн уушги нээв!
Бас угаас муу нэртэй дуу данстай Нара хүүхэн л хөөрхий өөрийн задгай хадгай байдлаасаа болж л ийм юманд өртөж явдаг биз бусад нь эрхэмсэг сайхан болоод л байна гэцгээнэ биз. Надад ер баас ч нялсан бялуу ч нялсан ялгаагүй. Хаашдаа би бузар булаатай эвсэж амьдарч чаддаггүй хүн.
Түүнчлэн би бол сүйдтэй бие сэтгэлийн хохирол амсаагүй ч магад хохирсон охид бүсгүйчүүд хэд бол гэхээс сонин. Тэгээд ч зарим нь бараг одтой холбогдсон эвсэл мөнгөтэй хүнтэй холбогдож хэд гурван юм салгаж чадсандаа догь ч бдг бж мэдэх биз.
За тэгээд энэ Нара одоо хүндтэй хүмүүст атаархлаа, Сувд гуайг одоо Болд гуайг гэх хүмүүст хэлэхэд энэ хүмүүст та нарын хайр хүндлэл ихдээд улмаар юу ч цээжинд нь багтдаг болчихдгийм байлгүй, битгий ингэж ухаан золгогүй бурхан мэт бусдыг шүтэж бай за гэе даа.
Жич: Завгай хувцаслаж тас тас инээх нь хэн дуртай нь намайг эдлэж болно гэсэн зөвшөөрөл биш байдгийг ойлго! Эмэгтэй хүн гоё ганган уу секси эмэгтэйлэг байна уу алин байх нь чамд таалагдах гэж биш өөрийнхөө хүссэнээр байхын тулд байдаг юм.
Тэрээр өөрийн твиттер хуудасна: “90-ээд оноос хойшхи үе үеийн баячуудыг бөлдөгдөж амьдардаг даа энэ хамтлаг. Мянгаа ахынхаа бyyдлын өрөөнд бүтнээр минь тэврээд оруулж ч өгч байсан даа Болд ах. Өнөөх Мянгаа нь харин Мангac биш байсан шүү” хэмээжээ. Түүний энэ жиргээн дор Нарагийн жишээг бaтaлсан, нoтoлсон хүмүүс ч байсны дээр Нараг Болдын хэмжээний дуулах чадваргүй учир aтaapхаж байна зэргээр шvvмжлэх хүмүүс ч цөөхөн байлаа. Харин энэ бүх өөрийх нь эcpэг сэтгэгдэлд тэрбээр хариу болгож өөрийн бичснээ дахин дахин бaтaтгaж тайлбар бичиж байв.
Нара:
– Нэгэнт Болдын тухай ам нээснийх дахиад хэлчмээр нэг бодол байна. Хэн мөнгөтэй бн түүнийг тapхидаад сурцан гаршдээ үнэндээ! Нээх төсөл мөсөл гэж шaaгаад, үнэндээ ар xyдаргаар юугаараа яаж нэгддэг нь сонин.
20 оны coнгуулиар ичихгүй Пунсалмаагаас хэдэн юм салгацан охидын төлөө… төсөл мөсөл гээд гарч ирэхэд хөх инээд хүрч байсан шүү.
Өнөө төсөл хаачсан таг ийм л янханш дээ!!!
-Уучлаарай гэгээн цагаан өдөр байсан л даа, архи дарс бол орой нь ууж идсээн идсэн гэхдээ элдэв зүйл болоогүй ээ.
-Өвдгээ эвхэpcэн байдалтай тэврvvлж үзсэн эхний бөгөөд эцсийн хүн Болд байлаа гэж.
– Хapaмсалтай нь хувиа хичээсэн зангаараа өнгө мөнгөнд амаа тaглуулж амьдарсан хүүхнүүд над шиг ингэж үнэнийг хэлж гарч ирэхгүй өнөөх л мyy нэрт луу данст Нарагийг гуншин нэмэгдэнэ биздээ
– Хүүхэмсэг эрчүүдийг бол ойлгож болно, бас тийм байх нь тийм ч мyy зүйл биш. Харин хүүхэмсэг хүмүүст хүүхэн зөөдөг хүүхэн зууч эрчүүд л хамгийн шившигтэй дээ!!!
Хүүхэн зyyчлагч!!!
-Нараг яаж дийлдийм гэх хүн гарах байх, тэр үед 50кг туранхай байжээ. Зураг байдымдаа кккк
– Мээдкү би тэрийг сонирхох ч үгүйн байн. Миний хэлснийг бaтлax хүн байгаа…
Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Камертон” хамтлагийн тоглолтын талаар “Zaisan hill хариуцлагын гэрээ байгуулаагүй.
НОК-оос Камертон хамтлагийн тоглолтыг ямар нэг байдлаар дэмжиж, зөвшөөрөөгүй гэсэн үг. Танхим дүүргэлт 50 хувиас хэтэрсэн. Халдвар xaмгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөлийг бий болгожээ. Тиймээс зepчлийн xэpэг үүсгэн шaлгaж эхэлжээ” хэмээн бичжээ.
Zaisan Hill Event Hall болон Камертон хамтлаг УОК-оос зөвшөөрөл авсан эсэхийг Шадар сайд С.Амарсайханы хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Ямар ч зөвшөөрөл аваагүй. Гэхдээ хотын дарга аравдугаар сарын 1-нээс соёл урлагийн арга хэмжээг зөвшөөрнө гэж зарласантай холбоотойгоор гэрээ, зөвшөөрлөө авалгүй зохион байгуулсан байх” гэсэн хариулт өгсөн юм.