Б.ПҮРЭВДОРЖ: Монголын зах зээл хятадуудад эзлэгдэж дууссан

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-17 00:52:58

Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл өгөхөөр болсон.  Түүнийг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар мэдээлэл өгөв. 

Мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт аван, үг хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: Өнгөрсөн 30 жилийн хугацаанд махны үйлдвэрүүдийг төрөөс дэмжээгүй. Бор зүрхээрээ явж байна. Энэ жил 100 тэрбумыг тавьж, зээлээр олгож байна гэдэг сайн үзүүлэлт, үүнд талархаж байна. Ирэх жилийн мөнгөний бодлого дээр Монголбанкны үнэт цаасаас санхүүжүүлээд эргэлтийн хөрөнгийн зээл олгох чиглэлээр ажиллана. Монголын зах зээл хятадуудад эзлэгдэж дууссан. Хятадын хөрөнгө оруулагч нар жилийн 0 хувийн хүүтэй зээлээр орж ирээд Монголын компаниудыг хүчгүйдүүлээд явдаг. 

Холбоотой мэдээ