Б. Энхбаяр: “Алуурчин мөн ч юм шиг, биш ч юм шиг хэргүүд байна. Ийм шүүх гэж байдаг юм уу?”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-17 13:54:55

Энэ мөрдөн байцаалтын шатанд чинь дахин дахин шүүхээр ороод байгаа хүмүүс тохиолдлууд байна уу, зарим нь 9-10 жил байж байна ш дээ гэж …

9 жил шалгагдаж байгаа хэрэг байгаа юм билээ шүү. Хамгийн сүүлд энэ Жастын Батхүү гэж нөхөр. 2013 оноос эхэлж шалгагдсан юм билээ ш дээ. Одоо 9 жил болж байгаа байхгүй юу. Үгүй, ийм төр гэж ер нь байдаг юм уу? Ийм шүүх гэж байдаг юм уу? Гэм буруутай бол тэр хүн чинь аль эрт ялаа авахгүй юу? Гэм буруугүй бол цагаатгаач ээ! Нотлогдохгүй бол энэ хүнийг цагаатгаач.

Яагаад хамаг амьдралыг нь үрээд, нэр хүндийг нь үрээд, бизнесийг нь дээрэмдээд ингээд байгаад байгаа юм бэ? Энэ чинь, би хэлээд байна ш дээ, барьцаалах төмсөгдөх, бизнесийг нь дээрэмдэх хөзөр болгож, зэвсэг болгож энэ заалтыг чинь ашиглаад байна аа. Олон хүмүүсийг, олон хүний амьдралыг шар махтай нь хатааж байна ш дээ энэ заалтыг ашиглаад. Гэмт хэрэгтэн мөн ч биш биш ч биш. Яллагдагч гээд л яваад байдаг.

Хүний нэр төр, тодорхой богино хугацаанд шалгагддаг байх энэ тэр гэсэн юм байхгүй юу? Нотлогдож чадахгүй бол тэгээд яах ёстой юм бэ? Хүний хэрэг чинь нотлогдохгүй байна ш дээ. Нотолж чадахгүй юм бол үнэн нүүр царайгаа хэлээд, үнэнээ өчөөд, “Энийг би нотолж чадахгүй юм байна аа” гээд тэр хууль шүүхийн байгууллагууд нь хэлээд хүнээ цагаатгахгүй юм уу?

Алуурчин мөн ч юм шиг, биш ч юм шиг хэргүүд байна.

Хамгийн сүүлд дээд шүүхээс буцсан олны сенсаци болоод байгаа нэг хэрэг байна. Алуурчин мөн юм уу, биш юм уу тэгээд? Тэгээд мөрдөн байцаалтад буцаалаа гээд л байлгаад байна. 23 жил болж байгаа хэрэг ш дээ. Нийгмийг талцуулаад, хагалаад, хооронд нь муудалцуулаад, улстөржүүлээд байлгаад байна. Энэ чинь бүхэлдээ шүүх системийн, шударга ёсны, төрийн бүх дархлаа, нэр хүндийг үгүй болгоод байгаа байхгүй юу.

Энийгээ больёо л гээд байгаа юм.

Холбоотой мэдээ