Д.Дагвадорж: Аварга нь үнэхээр бухимдаж байна
Нийгэм“Цирк”-ийн хувьчлалтай холбоотой асуудал өнөөдөр иргэдийн дунд дахин яригдаж эхлээд байна. 1971 онд Румын улсын тусламжаар Монгол улсад үнэгүй барьж өгсөн байдаг.
Харин 2006 онд циркийн үйл ажиллагааг явуулах 350 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж чадаагүй учир менежментийн хувьчлал гэх зүйлийг хийж сумогийн их аварга Д.Дагвадоржийн АСА баг хувьчлан авсан байдаг.
Харин үүнээс хэдэн жилийн дараа буюу 2014 онд О.Магнай Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчдийн Төлөө Газрын дарга байхдаа дараах мэдэгдлийг хийсэн юм.
“Энэ гэрээг хүчингүй болгох хангалттай үндэслэл байна гэж үзнэ. Өнөөдөр илрээд байгаа нөхцөл байдал ямар байна вэ. Улсын циркийн ажиллагсдын тоог цөөрүүлсэн. Циркийн урлагийн үйл ажиллагааг зохих хэмжээнд нь явуулаагүй. Мал амьтан үгүй болсон. Барилга байгууламжийн зориулалтыг өөрчлөн зориулалтын бусаар ашиглаж гэрээний нөхцлийг хангаагүй ийм нөхцөл байдал илэрсэн.
Хүн бяртай байж болно. Мөнгөтэй байж болно. Гэхдээ хууль бол адилхан үйлчилнэ. Энэ бол зарчимын байр суурь. Айлгаж чадахгүй хэн ч байсан.
Энэ худалдах худалдан авах гэрээ бол циркийг цаашид яг хэвийн үргэлжлүүлж өшөө илүү сайжруулна гэж хоёр тал тохиролцсоны үндсэн дээр байгуулсан гэрээ байхгүй юу.” гэсэн юм.
Харин Аса Д.Дагвадорж дараа нь хэвлэлийн хурал хийсэн байдаг.
“Монголын ард түмэн сохор биш шүү. 2008 оны 7 сарын 1-нд ямар асуудал болсон? Хэн өдөөн хатгасан? 5 хүний амь хаана байна? Энэ нөхөр өнөөдөр шантааж улс төр хийж байж өнөөдөр энэ суудал дээрээ сууж байна шүү нөхдөө. Би Монгол улсын иргэн хүн. Би өнөөдөр тив дэлхийд Монгол улсынхаа нэрийг мандуулж явж байгаагаас биш тэнд жижигхэн тойрог дээр худлаа үнэн пиар хийж хүн амьтныг өдөөн хатгадаг хүнтэй харьцангүй ойлголт гэдгийг хэлмээр байгаа юм.
Үнэхээр аварга нь бухимдаж байна. Өнөөдөр намайг 22 настай Ёкозуна болоод Монгол улсынхаа нэрийг дэв дэлхийд мандуулж байхад Магнай дүү юу хийж байсан юм? Тэр жил намайг зодог тайлаад ирэхэд талбай дээр олон хүн цуглахад тэрийг далимдуулаад хөдөлгөөнийг өрнүүлээд явж байсан. Магнай дүү тэр үед юу хийж байсан юм? Ингэж хэлмээр байна.
Дээр нь Цирк бол циркээрээ байгаа. Цирк циркээрээ үйл ажиллагаа явуулж байгаа. Цирк циркээрээ мөнхөд байх болно.” гэсэн юм.
О.Магнай сэтгүүлчдийн асуултанд ингэж хариулсан билээ.
-Циркийг анх менежментийн хувьчлал хийсэн ч дараа нь худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэсэн. Энэ талаар?
-Циркийг анх менежментийн хувьчлалаар аваад, дараа нь худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн учраас бид өнөөдөр юу дуртайгаа хийж болно хэмээн тус компаниас мэдэгдсэн. Гэвч гэрээндээ худалдагч, худалдан авагч талууд улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу ажиллах, ажлуулах нөхцөлтэйг тусгасан. Менежментийн гэрээний 9.4.1, 12.2.1 дэх заалт болон холбогдох эрхзүйн бусад актийг үндэслэж харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэсэн байгаа. Тэгэхээр энэ худалдан, худалдан авах гэрээнд циркийг цаашид хэвийн үргэлжүүлж, улам сайжруулна гэж хоёр талд тохиролцсон гэсэн үг. Энэ гэрээнд мөн хариуцлага гэсэн асуудал ч байгаа шүү дээ.
-Тэгвэл ямар үед хариуцлага тооцох юм бэ?
Худалдан авагч худалдан авсан улсын циркийн төлбөрийг төрийн өмчит төсөвт байгууллагын гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хариуцлага тооцоно гэсэн байгаа. Тэгвэл энэ мөнгөө тэд төлчихсөн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн 62.1 дэх хэсгийн 3-9 дэх заалтыг үндэслэн зөрчил илэрвэл өмчлөх эрхээ алдана гэсэн байгаа. Тодруулбал, Худалдан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээг хүчингүй болгох хангалтай үндэслэлтэй. Гэтэл өнөөдөр улсын циркийн ажиллагсдын тоог цөөрүүлж, циркийн урлагийн үйл ажиллагааг зохих хэмжээнд нь явуулаагүй. Мөн мал амьтан үгүй болж, барилга байгууламжийн зориулалтыг өөрчилсөн нөхцөл байдалтай байгаа.
Тэгэхээр энэ бол яах аргагүй гэрээг зөрчиж байгаа хэрэг. Адаглаад төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн 65.1.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 гэх мэт ийм заалтууд өнөөдөр зөрчигдөөд байна.
-Гэрээ хэрвээ хүчингүй болсон тохиолдолд анх хувьчилж авсан мөнгийг буцааж олгох уу?
-“Аса” грүппийн улсын циркэд оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж өгөх эсэх гэрээн дээр тусгагдсан байгаа. Тодруулбал, гэрээний “хариуцлага” заалтын 6.5-р хэсэгт Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 62.1 дэх хэсгийн 1-6 мөн 9 дэх заалтыг худалдагч зөрчсөнөөс өмч хувьчлал хүчингүйд тооцогдвол барьцаа төлбөрийг худалдан авагчид буцаан төлнө гэж байгаа. Тэгэхээр манайд харин яригдаж байгаа зүйл Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 62.1-ийн 7, 9 заалт.
Өөрөөр хэлбэл, худалдан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй бол тухайн хүний оруулсан мөнгийг буцааж өгөхгүй. Бид 9 сарын хугацаа өгчихөөд байгаа. Яг өнөө маргаашгүй гэрээг нь хүчингүй болгож, улсын циркийг хурааж авна гэж ярьсан хүн байхгүй. Тэгэхээр энэ 9 сарын хугацаанд циркийг цирк болго.
-Менежментийн гэрээ дуусчихаад дараа нь худалдах, худалдан авах ажил явагдсан гээд байгаа шүү дээ. Үүнийг тодорхой тайлбарлаач?
– 2006-2008 онд эхлээд худалдах, худалдан авах гэрээ хийлгүйгээр “Аса” грүппэд менежментээр удирдуулсан. Энэ боломжийн байна гэж үнэлсэний үндсэн дээр менежментийн гэрээгээ үндэслээд, тэр гэрээн дээр биелүүлэх ёстой үүргийг үндэслээд энэ гэрээг хийсэн. Худалдах, худалдан авах гэрээ Менежментийн гэрээний 9.2, 12.2.1 дэх заалтыг үндэслэл болгож гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл хоёр хүн хоорондоо гар утас, гутлаа зараагүй.
Төр өөртэй зайлшгүй хэрэгтэй циркийг цааш нь циркийг хэлбэрээр авч ажиллуулна гэдэг үүргийн дагуу менежментийн гэрээг өөрчилсөн. Менежментийн гэрээний 9.4.4-т хувьчлалыг явуулахдаа худалдах , худалдан авах менежментийн гэрээний 9.4.1, 12.21.1 болох бусад эрхзүйн харилцан тохиролцож гэрээ хийсэн байгаа юм. Харин 9.4.1-т зааснаар худалдан авагч нь байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл хөрөнгийн зоруилалтыг өөрчлөхгүй бөгөөд циркийн урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үнэт зүйл болон эд зүйлийг хадгалах, урын сан зэргийг өргөжүүлэх ажлын хүрсэн төвшинг сайжруулах үүрэг хүлээдэг. Өмчийн бүхий л хэлбэрийг төр хамгаалах ёстой.
-Яг өнөөдрийн байдлаар циркийн ашиглалт ямар байна вэ. Д.Дагвадорж аварга бол өөр утгатай юм ярьж байгаа шүү дээ?
-Цирк зургаан үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Гэтэл циркийн зориулалтаар ашиглаж байгаа нь хоёрдугаар хэсэг л байна. Энд дасгал сургуулилт хүмүүс хийдэг. Бусад бүх хүмүүс циркийн бус зориулалтаар ашиглагдаж байгаа юм.
-“АСА” грүпп улсын циркийг хүлээж авахдаа тоглолтын хувьд ямар гэрээ байгуулсан бэ?
-Улсын циркийг 2007-2011 онд хөгжүүлэх стратеги гэж “Аса” цирк өөрөө баталсан байдаг. Үүгээр ямар ямар тоглолт хийхээ ч дурдсан байдаг. Тухайлбал,
Сургуулийн хүүхдийн амралтын үеэр жилд 3 удаа, баяр ёслолын өдрүүдийн тоглолтын хуваарь ч тогтсон байсан. Тодруулбал, жилдээ 64-99 хүртэлх тоглолт хийнэ гэж үүрэг хүлээсэн. Энэ үүргээ харамсалтай нь биелүүлээгүй. Өнөөдөр тэд 3 нөхрөөр жонглер тоглуулсанаа цирк хийчихлээ гэж яриад байна.
Ер нь хууль хүн болгоно эрх тэгш үйлчлэхээс л эхлэх ёстой. Хүн бяртай байж болно. Мөнгөтэй байж болно. Гэхдээ хууль адилхан үйлчилнэ. Айлгаж чадахгүй хэнийг ч.
-Танайхаас “Аса” циркт явуулсан албан бичигт 2014 оныг 2012 гэж тоог зөрүүлж бичсэн байсан. Энэ талаар Д.Дагвадорж аварга ч сөхөж байсан шүү дээ. Яг ямар учиртай юм бэ?
-Ажилтандаа хариуцлага тооцсон. Тэр бол цэвэр манай хариуцлалгүй үйлдэл. Хүлээн зөвшөөрнө. Харин балаар зассан гэх зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид дөрвөн хуудас яг адилхан шаардлага явуулсан. Гэтэл зөвхөн нэгнийх нь ард он сарыг нь балаар зассан байна гэдэг боломжгүй. Энэ асуудалд ямар ч эрхзүйн үр дагавар өөрчлөгдөхгүй.
-Бас “Аса” цирзээс байгууллагын нууц задаллаа гэсэн асуудал ярьсан?
-Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 65.1.4-т Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэлт хувьчлалын үйл ажиллагаа ил тод нээлттэй байна гэж заасан байна. Монгол хүн бүр үүнийг мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ Монголын ард түмний өмчийг хувьчилсан асуудал. Хэн нэг даргын өмчийг хувьчлаагүй.
-Хүний нөөцийн асуудал бас их сонин байгаа шүү дээ. Хоёр талаас өөр, өөр тоо хэлээд байгаа?
-Тухайн газраас одоогийн байдлаар 130 ажилтан байгаа гэж байсан. Гэвч бид Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас “Аса” циркэд хэчнээн хүн ажиллаж байгааг тодруулсан. Ингэхэд, 2008 онд 146, 2009 онд 162, 2010 онд 157, 2011 онд 103, 2012 онд 114, 2013 онд 98, 2014 онд 62 хүн болж буурсан байсан.
-Д.Дагвадорж аварга амьтадsu хөгшрөөд, үхсэн гэж байсан. Энэ дээр ямар байр суурьтай байна?
-Хөгшрөөд үхэхгүй яахав дээ гэж ярьж байсан. Хэрвээ үхлээ гээд бүх юм дуусаад байвал төрийн байгууллагад ажилласан хүмүүс ч үхэж дуусаад бүх газар хүнгүй байна. Харин тэрийг чинь шинэчлэх ёстой. Дахиад амьтнаа авах ёстой нь гэрээгээр хүлээсэн үүрэг. 42 амьтан байсан. Одоо нэг ч байхгүй. Тодруулбал, сарлаг, асгат сарлаг, ганган хулгиа морь, сармагчин, ямаа, чоно, нохой, баавгай, бамбарууш, морь, нохой, гүү, унага, тэмээ, үнэг, гүү, морь, бэлтрэг гэх мэт амьтад байсан. Хүлээлгэж өгсөн акт нь ч байна. Хөгшрөөд үхсэн гэдэг бол хариулт биш.
-Нийслэлд амьд амьтан байлгаж болохгүй гэсэн захирамж гарсан учраас циркт амьтан байлгах боломжгүй гэсэн шүү дээ?
-Тийм зүйл ердөө ч байхгүй. Гэрээнд заасныхаа дагуу анх хувьчилж авахдаа хичнээн амьтантай байсан тэр бүхнээ есөн сарын дотор бүрэн бүтэн бологх хэрэгтэй. Би хэлээд байгаа юм биш. Гэрээндээ тэгж заасан юм.
-Ер нь асуудлыг хуулийн байгууллага, шүүх шийдэхгүй гэж үү?
-Шүүх дээр “Аса” циркийг буцаагаад авья гэсэн асуудал яригдах юм бол нэхэмжлэгчээр төрийн өмчийн хороо, эсвэл ССАЖЯ хоёрын нэг байна. Бидний өгсөн есөн сарын хугацаанд зөрчлөө арилгахгүй бол яамнаас шүүхэд өвчөө буцааж авах нэхэмжлэлээ албан ёсоор гаргана.