Тэнэгүүд тэнгэр мэт хүчирхэгжиж байна…
НийгэмУИХ-ын гишүүн асан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан Сүхбаатарын талбайд суулт зарлаад байгаа үйл явдлын талаар өөрийн цахим хуудастаа ийн нийтлэжээ. “УИХ-ын гишүүн асан С.Жавхланг Сүхбаатарын талбайд суулт хийхэд учир утгагүй, зорилгогүй суулт гэж байв. Тэрээр Засгийн газрыг огцор хэмээн ганцаараа суулт зарласан бөгөөд өдгөө өргөжин тэлээд байна.
С.Жавхлангийн суултыг тэнэгүүдийн суулт хэмээн эрх бариг намын троллууд шоолж байгаа ч тэд өргөжин тэлсээр байна. Бүр сүүлдээ бухимдсан иргэдийн үгээ хэлдэг талбар болон өргөжин тэлээд хөдөлгөөнүүд нэгдэж эхэлжээ.
Өдгөө түүнтэй 400 гаруй иргэд сууж байгаагаас гадна олон тооны хөдөлгөөнүүдийн цус хөөрсөн байдалтай байна. Тэнэгүүд (Шар хадныхан) гэж шоолох тусам тэд хүчээ нэгтгэж тэнгэр мэт хүчтэй болж буйг анзаарч л байгаа байх даа. Тэгээд ч монголчуудын дийлэнх нь тэнэгүүд шүү дээ.” гэжээ.