АТГ-аас “Эрдэнэс монгол“ ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийлээ
НийгэмУИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Харин сүүлийн үед "Эрдэнэс Монгол" ХХК-д санхүүгийн томоохон зөрчил үүссэн гэх мэдээлэл гараад байсан.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулаад байна.
Өчигдөр орой Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр АТГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, түүний өрөөнд нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн явцад түүний өрөөнөөс их хэмжээний бэлэн мөнгө олсон юм.
АТГ-аас Д.Хаянхярвааг шалгаж байх үеийн зургууд цахим орчинд өчигдөр оройноос тарж эхэлсэн билээ.
Харин гишүүн асан Д.Хаянхярваа "Миний өрөөнөөс их хэмжээний мөнгө гарсан нь үнэн. Тэр мөнгө баяжмал авсан компанийн төлбөр байгууллагын мөнгө юм. Би нябо-доо итгэдэггүй учир өөрөө хадгалж байсан юм. Энэ бол миний нэр төрийг унагах гэсэн халдлага, өс хонзон юм" гэжээ.