Хавтаст хэрэг: Хаан банкны ажилтан 150 саяын зээл гаргаж өгөөд 15 сая төгрөг хахуульд авчээ
НийгэмБанканд ажилладаг хүнийг танихгүй л бол өнөөдөр аль ч банкнаас зээл авахад бэрх болсон. Иргэдийн дунд ч гэсэн 10 хувийг нь өгөх тохироотойгоор зээлээ бүтээлээ гэх яриа гараад олон жилийн нүүр үзэж байгаа. Энэ нь өөрөө хахуулийн хэрэг бөгөөд энэ төрлийн хэргүүд шүүхээр шийдэгддэг байна. Үүний жишээ болгож Хаан банкны ажилтан 150 сая төгрөгийн зээл гаргаад 10 хувь болох 15 сая төгрөгийн хахууль авсан хэргийг хүргэж байна.
Монгол улсын иргэн Т.Ууганбаатар гэгч нь 1987 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хаан банкны Хархорин салбарт харилцааны менежерээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүү, эхийн хамт Баянгол дүүрэгт амьдардаг.
Т.Ууганбаатар нь Хаан банкны Хархорин салбарт харилцааны менежерээр ажиллаж байхдаа иргэн Ц.Н-гийн зээл авах ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Цэргийн хотхон /**/ Б.Доржийн гудамж *** дугаар байрны ** тоот хаягт байршилтай 97.5 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалан 150,000,000 төгрөгийн зээлийг судалж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсний хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ц.Н -с Сонгино хайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро үйлчилгээний төвийн хойд талд байрлах авто зогсоол дээр 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн 150.000.000 төгрөгийн 10 хувь болох 15,000,000 төгрөгийн хахууль авсан байна. Ингэхдээ тэрбээр хясан боогдуулсан, хэрэг нь АТГ-д шалгагдаад эхлэхэд зээл авсан гэр бүлийн хүмүүсийг сүрдүүлсэн, хэргээ нуун далдлахыг оролдсон байгаа юм.

Энэ нь хахууль өгсөн Г.М мөрдөн байцаалтын явцад “…2020 оны 04 дүгээр сард зээл авах шаардлага гараад Хаан банкны Хархорин салбарын эдийн засагч У-аар зээлээ судлуулах үед ялих ялихгүй шалтгаан хэлээд зээлийн материалыг удаагаад байсан. Гэхдээ У нь “Та эхнэрийнхээ нэр дээр байраа шилжүүлчих, эхнэрийн чинь нэр дээр зээл гаргаад өгье, та өөрөө зээлийн эргэлзээтэй ангилалд орсон байна, энэ бүхний хөлсөнд шовгор болох зээлийн үнийн дүнгийн 10 хувийг авна шүү” гэж хэлсэн. Тухайн үед яаралтай мөнгө хэрэгтэй байсан тул аргагүйн эрхэнд 10 хувийг нь өгөөд зээлээ гаргуулахаар тохирсон. Ингээд зээлийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг Саппора үйлчилгээний төвийн арын авто машины зогсоол дээр У-тай уулзаад өөрийн гараар бэлнээр өгсөн. Энэ үед эхнэр Н оролцоогүй хараад сууж байсан. У ямар нэг хөдөлмөр эрхлэхгүй хясан боогдуулах замаар хууль бусаар хахууль авсан гэж үзээд бид ярилцаад хуулийн байгууллагад мэдэгдэхээр шийдсэн. У авилгатай тэмцэх газарт хандсан гэдгийг мэдээд 15.000.0 төгрөгийг Н-д өгсөн, тэгээд бид 2-т “ би одоо мөнгөө өгсөн юм чинь та нар гомдлоо тат, хэргээ хаалгаж өг” гэж дарамтлах болсон. Бид худал мэдүүлэг өгч чадахгүй гээд зөвшөөрөөгүй…” гэж мэдүүлгээр нотлогдож байгаа юм.
Өөрөөр хэлбэл хахууль өгсөн гэр бүлийн хоёр хүн аргагүйн эрхэнд хаан банкны ажилтанд 10 хувийн урамшуулал өгсөн болох нь хавтаст хэрэгт дурьдагджээ.
Хахууль авсан банкны ажилтан хахуулийнхаа мөнгөөр автомашин худалдан авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой болсон.
Тиймээс энэ хэргийг Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж Т.Ууганбаатарыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оноосон байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хэрэгтэй гэж шийдсэн юм. Энэ үеэр ял авсан Т.Ууганбаатар гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, ялыг нь хөнгөлж өгөхийг хүссэн байх юм. Тэрбээр энэ хэрэгтээ “олон өмгөөлөгч” авчээ.
Удахгүй уг хэргийг Улсын дээд шүүхээр шийдэх бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.
Хаан банк иргэдийг ийнхүү хохироорсоор байна!!!