Богино ухаантай хүмүүсийн өгдөг 5 төрлийн зөвлөгөө

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-18 23:06:39

Ухаалаг хүмүүс бусдын зөвлөгөөнд тийм ч их анхаарал хандуулдаггүй талаар мэргэжилтнүүд баталжээ. Үүнээс гадна бидний чихэнд хоногшсон “Ухаалаг бай, мөрөөдлөө дага, дуртай зүйлээ хий” гэсэн үгнүүд нь зөв зөвлөгөө биш бололтой.

Юу ч болж байсан нөхөртөө тусалж бай


Дээр үеийн сэтгэлгээтэй хүмүүс ихэвчлэн гарах үр дагаврыг нь бодолгүй уг зөвлөгөө залуучуудад өгдөг. Гэр бүлийн нэг хүн нь өдөр шөнөгүй хөдөлмөрлөж амьдрал босгох гэж хичээж байх үед нөгөө нь бүх мөнгөө утгагүй зүйлд зарцуулж, залхуурч хэвтэх нь жаргалтай амьдрал огтоос биш.

Дуртай зүйлээ хийвэл амьдралынхаа туршид жаргалтай байж ажил хийх шаардлагагүй болно


Бизнесийн мэргэжилтнүүд уг зөвлөгөөтэй 100% санал нийлдэггүй. Ажил бол мөнгө олох хэрэгсэл болохоос хэзээ ч өөрийгөө хөгжөөх арга биш юм. Өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ хийж амжилтанд хүрснийхээ дараа мөнгөө ашиглан дуртай зүйлээ хийх нь хамгийн зөв юм.

Зүрх сэтгэлээ сонсож, мөрөөдлөө дага

Энэ бол хамгийн түгээмэл бөгөөд хорт зөвлөгөө. Зүрх сэтгэл болон мөрөөдлөө дагаж амьдарсан хүмүүс эцэст нь буруу шийдвэр байсныг ухаарсан тохиолдлууд олон байдгийг сэтгэл судлаачид ярьжээ. Заримдаа сэтгэл зүрхээрээ бус толгойгоороо сэтгэх нь сайн үр дүнд хүрэх болно.

Одоо гэрлэ дараа нь дурла

Бидний толгойд үргэлж эргэлдэж байдаг бодол бол мэдээж харилцаанд хамгийн чухал зүйл юу вэ? Эцэг эхийн урмыг хугалахгүйн тулд эсвэл хүүхэд гаргаж гэрлэх нас оройтлоо гэх мэт шалтгаанаар гэрлэх нь хамгийн буруу шалтгаант гэрлэлт юм. Мэдээж бие биедээ хайргүй хосууд аз жаргалгүй байх нь ойлгомжтой.

Уйтгарлаж байна уу? 

Битгий тоо, өөдрөг бай

Тайвшир эсвэл юундаа уйтгарладаг юм гэсэн үгийг байнга сонсдог хүмүүс сэтгэл хөдлөлөө дарж сурсан байдаг. Тэд айдас, урам хугаралт, уйтгарлалтыг муу гэж үздэг учраас зугтах гэж хичээдэг байна. Уг үйлдэл нь амьдралд муугаар нөлөөлж эцэст эрүүл мэндийн асуудал үүсгэдэг.

Хэрвээ та уйтгарлаж байвал уйлах нь хамгийн зөв арга юм. Нулимс нь хүний стрессийг багасгаж тайвшруулдаг. Мөн хүмүүсийн хэлж заншсан өөдрөг бай гэдэг үг нь тухайн хүнийг бодит байдлаас тусгаарлаж өөртөө худлаа хэлэхэд хүргэдэг.

Холбоотой мэдээ