Нас хэвийсэн үедээ гайхалтай амжилтанд хүрсэн 12 хүний тухай итгэл найдвар төрүүлэх түүхүүд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-19 01:28:02

Шинэ зүйл хийхэд хэтэрхий оройтсон нас гэж яг хэдэн насыг хэлдэг вэ? Хэрэв та бизнесээ эхлүүлэх, агуу удирдагч болох, карьераа өөрчлөх эсвэл амьдралаа өөрөөр өөрчлөхийг хүсч байсан ч амжилтад хүрэхэд хэтэрхий оройтсон гэж бодож байсан уу? Хэзээ ч оройтоогүй. Наснаас үл хамааран юу хийж чадахаа харуулахад таньд бяцхан урам зориг хэрэгтэй. Ингээд та бүхэнд 40 нас хүртлээ амжилтанд хүрч чадаагүй 12 агуу хүмүүсийн түүхийг хуваалцая.

1Марта Стюарт (Martha Stewart )

Америк бүсгүй Марта Стюарт Уолл Стрийтэд ажиллахын зэрэгцээ Коннектик мужид жижигхэн хоолны газар эзэмшдэг байсан боловч жинхэнэ амжилтаа 41 нас хүрснийхээ дараа анхны ном болох "Entertaining"-ээ хэвлүүлснээр эхлүүлсэн юм. Үүнээс долоон жилийн дараа тэрбээр өөрийн алдарт "Living" сэтгүүлийнхээ анхны дугаарыг хэвлэсэн байна.


2Жой Бехар (Joy Behar)

Америкийн телевизийн "The View" шоуны хөтлөгч гэдгээрээ алдаршсан Бехар нь ахлах сургуульд англи хэлний багш хийдэг байсан бөгөөд шоу бизнесийн карьераа 40 нас  хүртлээ эхлүүлээгүй юм.


3Вера Ван (Vera Wang)

Ванг 1989 оноос өмнө уран гулгагч, загварын сэтгүүлийн редактор гэдгээрээ жижигхэн хүрээлэл дунд танигдсан байжээ.  Тэрээр хуримаа хийхдээ 40 настай байсан бөгөөд тэр үедээ өөрийн дизайнер болох мөрөөдлөө биелүүлжээ. Вера өөрийн хуримын даашинзын загварыг гаргаж, 10 мянган доллараар захиалан хийлгэсэн нь олны анхаарлыг татав. Ийнхүү дараа жил нь тэрээр анхныхаа хуримын даашинзны нэрийн дэлгүүрээ нээсэн байна.


4Тим Загат ба Нина Загат (Tim and Nina Zagat )

Эхнэр нөхөр хоёр өөр өөрсдийн карьераа орхиж, анхныхаа рестораны гарын авлага бичихийн өмнө хоёулаа 42 нас хүрч байжээ. 1979 онд Тим, Нина нар ресторануудын үнэлгээг цуглуулж, харьцуулах зорилгоор "Zagat LLC"-г байгуулж, анхны судалгаагаа нь Нью-Йорк хотын хоолны газрууд дээр хийжээ. Үүнийгээ зөвхөн найз нөхдийнхөө дунд хийсэн судалгаан дээр үндэслэсэн байна. 

2011 онд тэр хоёрын компанийг Google компани 150 сая гаруй доллараар худалдаж авсан нь тухайн үед Google-ийн хйисэн 10 дахь том худалдан авалт болсон юм.


5Робин Чейз (Robin Chase)

"Zipcar" компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Робин Чейз ажлаасаа чөлөө авч, хүүхдүүдтэйгээ болон найз Антжи Даниэлсонтой хамт амарч байх үедээ машин түрээслүүлэх компанийхаа санааг анх олж байжээ. Энэ үед тэр аль хэдийн 40 нас хүрчихсэн байв.


6Харланд Сандерс (Harland Sanders)

Алдарт хурандаа Сандерс "Ресторанаа эхлүүлэхээс өмнө олон ажлаас халагдаж, 65 настайдаа халаасандаа сохор зоос ч үгүй болсон байлаа" гэж хэлж байсан удаатайГэвч тэрээр 1952 онд өөрийн "Kentucky Fried Chicken" (KFC) франчайзыг зарж борлуулснаар дэлхийг эзэлж чадсан гэхэд болно.


7Чарльз Дарвин (Charles Darwin)

Хувьслын тухай ойлголтын суурийг анх тавьсан "Төрөл зүйлсийн гарал үүслийн тухай" ном нь 1859 онд хэвлэгдэх үед Дарвин 50 настай байжээ.


8Сэмюэль Жексон (Samuel Jackson)

Жексон олон жилийн турш өөрийг нь зовоосон хар тамхи, мансууруулах бодист донтох өвчнөөсөө ангижирч, тухайн үед ид мандаж байсан жүжигчин Жон Траволтатай хамт Pulp Fiction кинонд тоглохдоо 46 настай байжээ.


9Дональд Фишер (Donald Fisher)

41 нас хүрэхээсээ өмнө хэд хэдэн бизнес эрхэлж үзээд бүтэлгүйтсэнийхээ дараа Дональд Фишер болон түүний эхнэр Дорис Фишер нар "The Gap"-ийг үүсгэн байгуулжээ. Хувцас үйлдвэрлэлийн алдарт "GAP" брэнд нь өдгөө дэлхий даяар 3200 гаруй байршилтай, жилд 16 тэрбум долларын ашигтай компани болжээ.



10Рей Крок (Ray Kroc)

Крок 1961 онд "McDonald's"-ийг анхны салбарыг худалдаж авч байхдаа аль хэдийн 50 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн байсан бөгөөд эцэст нь түргэн хоолны жижигхэн сүлжээгээ дэлхийн том корпораци болгон өргөжүүлжээ.



11Сэм Уолтон (Sam Walton)

Хямдралтай дэлгүүрийн жижиг сүлжээ эзэмшдэг байсан Уолтон 1962 онд 44 настай байхдаа анхны "Wal-Mart"-ийг нээж байжээ.



12Дмитрий Назаров

Багаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан ч тэрээр залуудаа амьдралын шаардлагаас болж цахилгаанчны дагалдан, театрын гэрэлтүүлэгч, тавилгын мужаан, тэр ч байтугай нарийн боовны тогооч хийж байжээ. Энэ хугацаандаа тэрээр мөрөөдлөө орхиогүйн ачаар 1980 онд урлагийн сургууль төгсөж, олон кино болон театрын жүжигт туслах дүрд, 45 насандаа анхны гол дүрдээ тоглосон байна. 

Харин үзэгчдийг байлдан дагуулсан СТС телевизийн "Гал тогоо" цувралд тоглохдоо тэрээр 55 настай байжээ. Дмитрий хэдий өмнө нь 40 кинонд тоглож, ОХУ-ын Ардын жүжигчин цолыг хүртсэн байсан ч "Гал тогоо" гарах хүртэл хүмүүст төдийлөн танигдаагүй байлаа.



Холбоотой мэдээ