“ДУУЧИН С.ЖАВХЛАН ТОГЛОЛТЫГ НЬ САНХҮҮЖҮҮЛЭХ 4 ТЭРБУМЫГ НЭХЭЖ, ӨГӨХГҮЙ БОЛ ЖАГСААЛ ХИЙНЭ ГЭСЭН НЬ ҮНЭН”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-19 09:05:08

Дуучин С.Жавхлан 21 аймгийг тойрох урлагийн арга хэмжээнд  Засгийн газраас  4 тэрбум төгрөг гаргах саналыг Сангийн сайдад тавьжээ 

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан  Сангийн сайд Б.Жавхлангаас 4 тэрбум төгрөг нэхсэн гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн олон нийтэд мэдэгдсэн. Ийм асуудал болсон эсэхийг Сангийн сайд Б.Жавхлан үгүйсгэсэнгүй. Сангийн сайд Б.Жавхлан: " 

 УИХ-ын гишүүн асан С.Жавхлантай өнгөрсөн 4 жил нэг танхимд сууж байсны хувьд уулзаж ярилцах зүйл бий.Ер нь бол тийм уулзалт болсон.  Ковид-19-ийн цар тахлын хүнд үед урлаг, аялал жуулчлалынхан хүнд байдалд орсон. Энэ хүрээнд уулзалт болж, дуучин С.Жавхлан энэ асуудлыг тавьсан.  Төслийн хүрээнд 21 аймаг сумдаар тойрч, нийтдээ 4 орчим тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай учраас Засгийн газраас хамтарч оролцооч гэсэн. Мэдээж төсөв, санхүүгийн хувьд ийм зүйлийг дэмжих боломжгүй гэдгийг түүнд  хэлсэн.  Үүнд С.Жавхлан бухимдаж , ийм зүйл хийнэ гэж ярьж байсан.Гэхдээ хэлж байсан зүйлээ ажил болгоод явна гэж бодоогүй. Төсвийн тухай хуулийн хүрээнд урлаг соёлын арга хэмжээг санхүүжүүлээд явах боломжгүй" гэж Сангийн сайд мэдэгджээ

Холбоотой мэдээ