С.Жавхлан: Сангийн сайд та гараад ир, нүүр нүүрээ харж байгаад ярья

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-19 09:21:25

Дуучин С.Жавхлан дөрөв дэх өдрөө төв талбайд суулт хийж байна. Тэрбээр УИХ, Засгийн газрыг тартал суухаа мэдэгдээд буй.

Өнөөдөр түүнийг Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг шантаажилж, суулт зарласан тухай иргэн О.Отгонтөгс мэдээлэв. Түүний араас Сангийн сайд Б.Жавхлан “Дуучин Жавхлан Засгийн газарт 4 тэрбум төгрөгийн төсөлд хамтран ажиллах санал тавьсан. Бид төсөв хөрөнгөний боломжгүйгээ хэлсэн” хэмээн хэвлэлд тайлбар өгчээ.

Тэгвэл энэ талаар суулт хийж буй С.Жавхлан “Үхэхдээ үхэр буугаа тавина гэж, ээлжит гүтгэлэг, мушгин гуйвуулалт, дайралтаа хийж байна. Маш их айдастай байна. Сангийн сайд нөхөр Жавхлан та Оюун-Эрдэнэтэйгээ, Занданшатартайгаа хөтөлцөөд гараад ир ээ. Нүүр нүүрээ харж байгаад ярья. Битгий тойрч гүйгээд бай, үнэнтэйгээ нүүр тулаа” хэмээн хариу барилаа.

Холбоотой мэдээ