С.Жавхлан сэтгүүлчийн толгойг гар утсаараа цохилоо

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-20 13:01:19

Сүхбаатарын талбай дээр суулт хийж буй УИХ-ын гишүүн асан, С.Жавхлангаас Unuudur.mn сайтын сэтгүүлч асуулт асуухад тэрээр толгой руу нь гар утсаараа цохижээ. 

Тэрбээр сэтгүүлчийг “Бэлдэж өгсөн асуулттай хүрч ирлээ. 13.00 цагаас хэвлэлийн хурал хийнэ гэж зарласан байгаа, тэрийг дахиж хар. 13.00 цагаас хүрээд ир. Цаашаа яв” гээд гар утсаараа толгойд нь хүрсэн байна.

Сэтгүүлчийн тухайд таныг УИХ-д дахин нэр дэвшинэ гэж ойлгох уу гэж асуусан боловч, тэрээр ийнхүү түүнийг хөөж асуултад хариулсангүй. 

Түүний илэрхийлж буй байр суурийг олон нийтэд дамжуулах чиглэлд хэвлэлийн байгууллагууд ажиллаж байгаа. Нэг ёсондоо тэр өөрийнх нь ч эрхийн төлөө ажиллаж буй сэтгүүлчидтэй ижил тэгш харьцахгүй, хүссэн асуултаа асуух эрхэнд нь халдаж, биед нь зүй бусаар хүрлээ.

Холбоотой мэдээ