“Өөрөөс нь чадваргүй, мэдлэггүй хүмүүс толгой дээр нь гараад суучихаар иргэд бухимдаад байна”

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-22 12:49:38

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Г.Тэмүүлэн. Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуу, хариулт авлаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Бид төрийн албаны шинэчлэл гэдгээ их сайн ойлгож, мэдэрч, ухаарах цаг болсон юм байна. Төрийн албаны тухай хуулийг санаачлагчдын нэг нь би л дээ. Амьдрал өөрөө баялаг учраас хуулийг хэрэгжүүлэх гэхээр олон нөхцөл байдал үүсдэг юм байна. Шатлан дэвших тогтолцоо, меррит тогтолцоогоо ойлгомжтой болгох хэрэгтэй.

Сингапур улс хамгийн чадварлаг хүмүүсээ төрдөө зүтгүүлснээр хөгжсөн. Гэтэл өнөөдөр Монголын төрд хамгийн чадвартай, туршлагатай, мэдлэгтэй хүмүүсийг орж ажиллах боломжигй хаасан. Одоо хамгийн мэдлэггүй, чадваргүй, сэтгэлгүй, хүнд сурталтан царайлсан нөхдүүд олон жил ажилласнаараа түрий барьж, ширээ, сандалтайгаа зууралдаад суудаг төртэй болсон. Төрд итгэх иргэдийн итгэл өдрөөс өдөрт унаж байгаа нь өөрөөс нь чадваргүй, мэдлэггүй, туршлагагүй хүмүүс толгой дээр нь гараад суучихаар иргэд бухимдаад байна. Сургуулийн шилдэг сайн захирал аймгийнхаа боловсролын салбарыг удирдаж яагаад болохгүй гэж. Боловсрол судлалаар 15 жил ажилласан хүн яагаад дэвшиж ажиллаж болохгүй гэж. Энэ хүмүүс Монголын төрд л зүтгэж байгаа. Тэр нь үйлчилгээний алба байна уу, төрийн алба байна уу хамаагүй. Монголд нэг л төр бий. 

Монголын төрд 200 гаруй мянган хүн зүтгэж байгаа. Гэтэл яг үнэндээ чадварлаг хүмүүс цөөхөн шүү. Маш ховор. Манай улсын хүний нөөц маш хомс юм байна лээ. Дарга болсон бол 3-5 жилийн дараа хийсэн ажлаа үнэлүүлж, хариуцлага алдсан бол албан тушаал буурч яагаад болдоггүй юм. Дандаа дээшээ ахих ёстой юм уу.

Холбоотой мэдээ