УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй болжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-22 14:29:32

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хоёр үндэслэлээр хэрэг нээн шалгах саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн гэнэ.

Мөрдөн байцаах албаны үндэслэлд, Ц.Анандбазар нь Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт хууль бусаар газар эзэмшсэн, үйл ажиллагаа явуулсан болон Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлээ зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэж үзсэн ажээ.

Хэрвээ энэ саналыг прокурор үндэслэлтэй гэж үзвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бүрэн эрхийг түр түдгэлзүүлж, яллагдагчаар татах нөхцөл үүснэ.


Холбоотой мэдээ