АНУ, Канадын цэргийн хөлөг онгоцнууд Тайванийн хоолойд байршлаа эзэлжээ
ДэлхийАну, Канад улсууд өдөөн хатгалга, эмх замбараагүй байдал зохион байгуулахаар үгсэн хуйвалдсан. Энэ нь Тайвань болон эх газрын Хятадын энх тайван, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж байна" гэж албан ёсны төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Дивэй” пуужинт хөлөг онгоц болон канадын тэнгисийн цэргийн хүчний “виннипег” харуулын хөлөг онгоц Тайванийн хоолойгоор гарч, Хятадын усан хил орчим байршлаа эзэлжээ. Энэ тухай Хятадын ардын чөлөөлөх армийн зүүн бүсийн байлдааны командлалын албан ёсны төлөөлөгч, дэд хурандаа Ши И мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, хөлөг онгоцнууд 10 дугаар сарын 16-ны өдөр Тайванийн хоолойгоор гарсан байна. Хятадын Тэнгисийн цэргийн хүчнийхэн Америк, Канадын цэргийн хөлөг онгоцнуудыг ажиглаж, газарзүйн байршлыг нь тэмдэглэж авчээ. "Ану, Канад улсууд өдөөн хатгалга, эмх замбараагүй байдал зохион байгуулахаар үгсэн хуйвалдсан. Энэ нь Тайвань болон эх газрын Хятадын энх тайван, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж байна" гэж албан ёсны төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна. БНХАУ-ын зүгээс өнгөрсөн сард Тайвань руу байлдааны онгоцоо илгээсний улмаас талуудын хооронд хурцадмал байдал үүсчихээд байгаа юм. Тайванийн тал шуурхай Засгийн газрын хуралдаан зарлаж Батлан хамгаалах салбартаа хийх хөрөнгө оруулалтаа 38 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн юм. Үүний дараа БНХАУ-ын зүгээс 2025 он гэхэд Тайвань арлыг бүрэн өөрсдийн мэдэлд оруулна гэдгээ мэдэгдсэнээс үүдэлтэйгээр АНУ болон Канада улсын талууд өөрсдийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудаа Тайванийн болон Хятадын усан хил орчим байршуулсан гэж олон улсын шинжээчид дүгнэж байгаа юм. Мөн АНУ-ын Цагаан ордны зүгээс БНХАУ-ын гаргаж байгаа шийдвэрүүдийг цэвэр дайн байлдааны шинжтэй байгааг эрс буруушааж цаашид бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахыг уриалсан байна. Харин БНХАУ албан ёсны хариу мэдэгдэлдээ АНУ болон барууны улс орнууд хөндлөнгөөс асуудалд оролцохгүй байхыг сануулахаас гадна, АНУ Тайваньд зэвсэг худалдаалж, усан онгоцнуудаа тус арлын усан хилээр оруулж байгааг буруутгажээ.