~ Хэрэв дахин нэг удаа амьдралаа шинээр эхлэх боломж олдвол..
НийгэмПетер Дракер 95 настай. 1909 онд Австри улсын Вена-д төрсөн. 1935 онд Австри улсаас Герман улс руу нүүж, Хамбург их сургуулийг төгсөж, докторын зэрэг хамгаалсан. Тэрээр Нью-Йоркын их сургуульд менежментийн багшаар ажилладаг бөгөөд олон арван ном бүтээл туурвисан. Та бүхэнд түүний 95 насандаа тэрлэсэн шүлгийг орчуулан хүргэж байна. Тэрээр 95 насалсан юм.
"Хэрэв дахин нэг удаа амьдралаа шинээр эхлэх боломж олдвол..."
Маш олон алдааг хийж үзнэ
Бүр илүү тайван амьдарч
Илүүтэйгээр хүчээ суллана.
Заавал төгс хүн байх гэлгүй
Тэнэг хүн болно
Энэ ертөнцөд шаналаад байхаар зүйл бараг байхгүй
Илүү тэнэг байя
Илүү их сахилгагүй байя
Хамгаалалтын ханагүй амьдаръя
Илүү их боломжийг олж атгая
Очиж үзээгүй олон газар луу очиж
Олон ширхэг зайрмаг идье
Архи ууя
Дүпү их идэлгүйгээр орхие
Жинхэнэ бусдад хүндрэл учруулах зүйлийг
Толгойдоо бодож тунгааж
Хүндрэл учруулах тийм зүйлсээс аль болох зайлсхийе
Дахин нэг удаа шинээр амьдрах боломж олдвол
Хавар болхоор хамгийн түрүүнд хөл нүцгэн гүйж
Маш их эрсдэлд орж
Олон удаа морин тойруулганд сууж
Жаргаж буй нарыг олон удаа үзэж
Хүүхэд багачуудтай олон удаа тоглоно
Дахин нэг удаа шинээр амьдрах боломж олдвол
Гэвч бид дахин амьдарч чадахгүй
Бид бүхэн амьдралыг хэтэрхий хүндээр бодоод байдаг юм шиг
Өөртөө дүрэм зааж
Бусдад тааруулах гэж
Болоогүй байгаа ирээдүйг бодож сэтгэлээ зовоох
Санаа алдан шаналж
Ихийг бодож
Сэтгэлээр унаж байдаг юм биш үү
Гүнзгий амьсгалж тайван байя
Илүү энгийн амьдаръя
Хааяа тэнэгтэж
Цаашид болох ирээдүйг түрүүлж бодолгүйгээр
Амьдралыг дулаацуулах, эрч хүч , урам зоригийг олж хүртэе
Амьдрал төгс биш
Түүнд л амьдралын утга учир оршино.
Петер Дракер 95 настай.