Анхаар!! Хаан банкнаас мөнгөө алдах эрсдэл хажууд чинь байна.!!!!
НийгэмАнхаар!! Хаан банкнаас мөнгөө алдах эрсдэл хажууд чинь байна.!!!!
"Хаан банк"-нд байсан хамаг мөнгөө 5 хан минутын дотор алджээ
Нэгэн иргэн хагас сайны өглөө сэрэхэд Хаан банкинд байсан бүх мөнгө нь алга болжээ. Гар утсан дээр нь үүрийн 05:39 минутад "таны нууц үг амжилттай шинэчлэгдлээ" гэсэн мессеж ар араасаа гурвантаа ирэнгүүтээ 5 хан минутын дотор дансанд нь байсан бүх мөнгийг нь хуу хамжээ . Мэдсэн даруйдаа иргэн "хаан банк"-д хандснаар мөнгө нь өөр хүний дансанд орсон болохыг мэджээ.
Тухайн дансанд орсон өөрийнх нь мөнгийг хамгаалж өгөхийг хүссэн ч Хаан банк "боломжгүй" гэсэн хариу өгөөд зогсохгүй цагдаад ханд гэхээс өөр ямар ч арга хэмжээ авсангүй.
Хаан банк өөрсдийн хариуцлагагүйгээс хүний дансанд байсан мөнгийг алдчихаад ямар ч хариуцлага хүлээхгүй гэнэ. Иргэн цагдаад хандсан ч хэрэг бүргэлийн хэрэг нээх, байцаалт авах, прокурорын зөвшөөрөл.... баахан цаг алдах хооронд өөр хүний дансанд орсон мөнгө нь аль хэдийн алга болоо биз.
Энэ бол зөвхөн ганцхан тохиодолдол. Яг ийм байдлаар Хаан банкны данснаас мөнгөө алдсан хүмүүс олон. Тэдний өмнө банк ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь бүр ч гайхалтай. Уг нь иргэд эрсдлээс хамгаалж л мөнгөө банкинд хадгалуулдаг билээ. Хөдөө гадаа амьдардаг, утсанд нь мэдээлэл ирдэггүй, орлого зарлага тэр болгон бүртгэдэггүй хүмүүс ч бий. Тэдний мөнгийг хэн ч авч яаж ч хохироохыг бүү мэд. Хаан банк ийм хариуцлагагүй байж болохгүй ээ. Хохирлыг нь шуурхай барагдуулах хэрэгтэй. Яаралтай арга хэмжээ авч
үйлчлүүлэгчдээ эрсдлээс хамгаалахгүй бол итгэж үйлчлүүлэх хүн олдох уу?
Тэгээд ч олон хүмүүсийг нь хохироосны төлөө бүх нийтээрээ Хаан банкнаас татгалзаж, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан ч яагаад болохгүй гэж?