“Squid Game” –ын од 77 настай О Ён Су: Нэр алдартай байх тун хэцүү юм
ДэлхийДэлхийг байлдан дагуулаад байгаа Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын од, өдгөө 77 настай О Ён Су“Netflix”-ийн цувралд тоглосноор амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн талаар ярьсныг “Daily mail” толилуулсан байна.
Тэрээр “MBC How Do You Play?” шоунд оролцон амьдралд нь гарсан өөрчлөлтийн талаар ярихдаа хэд хэдэн рекламд тоглох, тэр дундаа шарсан тахианы рекламд тоглох саналаас татгалзсан тухайгаа ярьсан байна. Мөн ““Squid Game”-ийн синдром” гэгчийн талаар ярьж, дэндүү олон хүн өөртэй нь холбоо барихыг хүсэх болсон тул арга буюу охиноо туслахаар авсан тухайгаа ярихдаа ”Надтай дэндүү олон хүн холбогдож ярих гэдэг болсон атал надад туслах менежер гэж үгүй тул би сүүлдээ ирж байгаа дуудлага, мессеженд дарагдах болсон. Иймд арга буюу охин маань надад тусалж байгаа” гэжээ.
Энэ их анхаарлаас болж ороод байгаа байдлыг тэрээр “Би яг л агаарт хөвж байгаа юм шиг байна” гээд “Би тухай бүрд би өөрийгөө яг одоо тайвшраад бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй гэж хэлдэг” гэсэн байна.
Бас нэмээд “Зарим зүйлс өөрчлөгдсөн. Цай уухаар кафе орох ч гэх мэт зүйлс хийхдээ би бусдад яаж харагдаж байгаа бол гэж бодох ёстой болсон. Тэгээд л би “Нэр алдартай байх тун хэцүү юм байна даа” гэж бодох болсон” гэжээ.
О Ён Су гуай нь тэртээ 1963 онд жүжигчний гараагаа эхэлж байсан ахмад жүжигчин. Театрт Лир вангийн дүр бүтээн од болж явсан тэрээр хувийн философийн талаар ярихдаа “Манай нийгэм зөвхөн нэгдүгээр байрыг хүлээн зөвшөөрөөд бусад нь ямар ч ач холбогдолгүй юм шиг авирлах нь олон. Яг л гагцхүү нэгдүгээр байр оршин байгаад хоёрдугаар нь ямар ч утгагүй болсон мэт байдаг. Гэтэл хоёрдугаар байранд орсон хүн нэг орсон хүнд байраа тавьж өгсөн, харин хоёрдугаарт орсон хүнийг гуравт орсон хүн дээш нь гаргасан байгаа. Тэгэхээр үнэн хэрэг дээрээ бүгд л ялагч юм даа” гэжээ.
Жинхэнэ ялагчийн тухай ярихдаа “Тийм учраас хийх гэсэн зүйл дээрээ уйгагүй тууштай ажиллаж, дотоод сэтгэлдээ тодорхой түвшинд хүрэхийг чармайж байдаг хүнийг би жинхэнэ ялагч гэж боддог”
Ён Су гуйан нэр алдар өдрөөр биш цагаар өсөж байгаа хэдий ч тэрээр бүр олныг байлдан дагуулах хүсэлгүй, одоо эзэлж байгаа байр суурьтаа сэтгэл хангалуун байдаг гэдгээ ярьжээ. Тэрээр “Надад нэг их хэтэдсэн амбиц алга. Их бага ямар ч гээд би өөрийнхөө амьдралаар амьдарч олон ч зүйл авсан. Одоо би авсан зүйлсээ л үлдээж хоцормоор байна. Товчхондоо бол жишээлэхэд та уул өөд явж байтал замд чинь цэцэг таарч. Залуу байхдаа бол тэр цэцгийг тасалж авна. Харин миний насанд хүрээд ирэхээрээ тэр цэцгийг хожим буцахдаа харж баясахын тулд байгаа чигээр нь үлдээнэ. Амьдрал дээр яг л тийм. Байгаа зүйлсийг байгаа чигээр нь орхих нь дээр. Гэхдээ энэ бол амаргүй” гэжээ.
Хамгийн сүүлийн тооцоогоор “Squid Game” буюу монголоор “Нядмарын тоглоом” гэж хөрвөх нэртэй цуврал нь эхний ганцхан сарын дотор 142 сая үзэгчтэйгээр “Netflix” сувгийн хамгийн олон хүн үзсэн цувралаар тодроод байна. Дэлхийн 94 улсад №1 цуврал гэсэн үнэлгээ авсан, цаашдаа ч энэ тоо өндөр хэвээр байх тул Ён Су гуай нэг хэсэгтээ л охиноо туслахаараа ажиллуулсан хэвээр байх янзтай.