Ч.Хүрэлбаатар. “Ирээдүйн өв сан”-гийн мөнгийг Ч.Хүрэлбаатар зарчихсан гэнэ, бас өр дараагүй хэмээн ээлжит гүтгэлгээ тараажээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-10-25 12:32:13

…Та нар яасан их ХУУЛЬ ярьдаг юм, хууль ямар хамаатай юм… гэж Ерөнхий сайд байхдаа хэлж байсан Н.Алтанхуяг “Ирээдүйн өв сан”-гийн мөнгийг Ч.Хүрэлбаатар зарчихсан гэнэ, бас өр дараагүй хэмээн ээлжит гүтгэлгээ тараажээ. Зарцуулж болохгүй хуультай учир Ирээдүйн өв сан зарцуулагдаагүй,  хуримтлагдаж байгаа.  9 сарын өмнө Сангийн сайдын ажлаа дансандаа бэлэн 1.4 их наяд төгрөгтэй хүлээлгэн өгч байсан юм. Анх 1.2 их наяд төгрөгийн өртэй  (2012-2016 онд бий болсон өр) эхэлж байсан Ирээдүйн өв санд одоо 2 их наяд төгрөг хуримтлагдсан. Түүнчлэн У.Хүрэлсүхийн Засгийн газар 10 ИХ НАЯД төгрөгийн өр төлж барагдуулсан нь санхүүгийн бүх баримтаар баталгаажсан. Таны “… Та бидний үр хүүхэд төлчихнө..” гээд тавьсан өрийг бас төлөөд л явж байгаа  гэдгийг хэлье.

Khurelbaatar Chimed


Холбоотой мэдээ