“Монос”-ын Л.Эрдэнэчимэгийн туслах данснаас нь их хэмжээний мөнгө авч, казинодсон байжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-25 22:29:56


Итгэл Хүлээлгэсэн Ажилтан Нь Өөрийг Нь Хуурч, Өөрийнх Нь Данснаас Их Хэмжээний Мөнгө Шамшигдуулсан Хэрэг Гарчээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, “Монос фарм трейд” ХХК-ийн захирал Л.Эрдэнэчимэгийн туслах нь түүнд 106.250 ам.доллар буюу 300 сая төгрөгийн хохирол учруулжээ.

Л гэгч нь түүний туслахаар гурван жил гаруй хугацаанд ажилласан бөгөөд итгэлийг нь олсон байжээ. Тиймээс Л.Эрдэнэчимэг арилжааны банкны зарлагын гүйлгээ хийх нууц үгээ түүнд даатгасан аж.

Гэтэл туслах нь 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны тавдугаар сарын 04-ний өдөр буюу бараг нэг жилийн хугацаанд түүний эзэмшлийн данснаас 137 удаагийн үргэлжилсэн үйлдлээр дээрх хэмжээний мөнгийг авсан байжээ.

Эх Сурвалжийн Мэдээлж Буйгаар Уг Этгээд Тэрхүү Мөнгөөр Олон Улсын Онлайн Казинод Тоглож, Сүүлдээ Донтсон Байсан Талаараа Шүүх Хурлын Үеэр Мэдүүлсэн Байна. Улмаар “Монос Фарм Трейд” ХХК-Ийн Захирал Л.Эрдэнэчимэг Данснаас Нь Мөнгө Алга Болсныг Мэдэх Үед Өөрөө Буруугаа Хүлээж Ирсэн Байна. 

Түүнд “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гурван жилийн хорих ял оноогоод байна.

Холбоотой мэдээ