М.Даваатогтох: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
НийгэмУИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" компанийн захирал Д.Хаянхярвааг шүүхээс 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө АТГ-т хэргээ илчилжээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох "УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн талаар 2021 оны наймдугаар сар болон аравдугаар сард авлигын шинжтэй мэдээллийг ирүүлсэн. Өрөөнд нь гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Хахууль өгөгч иргэнээс "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарт их хэмжээний ам.долларыг бэлнээр хахуульд өгсөн талаараа хэргээ илчилж ирсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тодорхой объектод прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан" гэлээ.