Ноолуур болон ноосон даавуун материалтай хувцсыг угаасны дараа агшиж байна уу? Санаа зовох хэрэггүй: дараах зөвлөгөөг хэрэгжүүлэхэд л асуудал шийдэгдэх болно.

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-10-27 22:33:50

Ерөнхийдөө бид тогтмол угаалга үйлддэг, заримдаа бидний залхуу, назгай байдлыг бусад хүмүүс хөөрхөн шоглоод авдаг шүү дээ. Төсөөлөөгүй байхад хувцас өөр өнгөтэй болдог бөгөөд бид анхны өнгийг нь буцааж сэргээхийн тулд хувцсыг угаадаг. Гэсэн хэдий ч ноолуур эсвэл ноосон даавуун материалтай цамцыг угаасны дараа хэмжээнээсээ агшдаг нь нууц биш. Ийм нөхцөлд яаран шийдвэр гаргаж, гэмтсэн хувцсыг өмсөхөө болих гэсний хэрэггүй – энэ асуудлыг шийдвэрлэх арга зам бий.
Эхлээд ямар ч хувцсыг угаахын өмнө үйлдвэрээс яаж угаавал зохих талаар бичсэн тэмдэглэгээ бүхий шошгыг сайтар шалгах хэрэгтэй.

Ноолуур болон ноосон материалтай хувцсыг угаахдаа дараах онцгой хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй: Нимгэхэн материалтай хувцсыг өмссөн даруйдаа угааж байх ёстой, харин зузаан материалтайг 2-3 удаа өмссөний дараа угаана. Үйлдвэрээс яаж угаавал зохих талаар бичсэн тэмдэглэгээ бүхий шошгыг сайтар шалгах хэрэгтэй. Угаалгын тусгай торон уутыг мяндсан материалтай хувцсыг нимгэхэн болохоос сэргийлж хэрэглэнэ. Угаалгын нунтаг эсвэл гель зэргийг ямар төрлийн хувцас угааж байгаагаас шалтгаалж сонгох нь чухал. Ноосон материалтай болон ноолууран хувцсыг нарны гэрэлд хатаах нь зөв. Ийм учир энэ төрлийн материалаар хийгдсэн хувцсыг хатаахдаа өлгөж болдоггүй бөгөөд эвтэйхэн хэвтээ байрлалаар тавьж хатаана. 


Хэрэв таны дээрх материалаар хийгдсэн цамц нэгэн агшчихсан бол ямар арга хэмжээ авах ёстой вэ? Санаа бүү зов! Та энэ асуудлыг шийдвэрлэж чадна! Бага зэрэг халуун усыг угаалтуурт хийж, дээр нь 59 мл үсний ангижруулагч хийнэ. Агшсан хэсгийг сайтар хөөсрүүлж 10 минут байлгана. Зузаан материалаар хийгдсэн хувцсанд илүү их үсний ангижруулагч хэрэг болохыг анхаарна уу. Усыг шүүж, цамцыг зөөлөн мушгина. Цэвэрхэн алчуурыг эвтэйхэн хэвтээ байрлалаар тавина. Дээр нь агшсан хувцсаа тавиарай. Дээрээс нь дахин цэвэрхэн алчуур тавих бөгөөд ингэснээр даавуу усыг шингээж авах юм. Ямар хэмжээтэй болгож сунгахыг хүсэж байна, тэр чинээгээрээ цамцыг зөөлөн сунгаж татаж тавина. Асуудлыг шийдэх нууц ердөө энэ л байна!

Бүх ноолууран материалтай хувцас зөөлөн, хүрэхэд хүртэл таатай мэдрэмжийг төрүүлдэг, харин зарим ноосон даавуун материалтай хувцас загатнуулдаг. Аз болоход дахин загатнуулахгүй болгох зөвлөгөөг бид танд хүргэе! Хувцсыг хүйтэн усанд дэвтээж, дээр нь бага зэрэг алимны цагаан цуу хийж, 15 минут байлгаарай. Усыг шүүж, хувцсыг зөөлөн мушгих бөгөөд ингэхдээ сунгахаас болгоомжлоорой. Бага хэмжээтэй үсний ангижруулагчийг хувцас дээр дусааж зөөлөн үрнэ, ингэхдээ сайтар тарааж өгөх хэрэгтэй. 30 минут хүлээсний дараа хүйтэн усанд угаана. Хувцсыг дахин зөөлөн мушгиж, хатаана.


Дулаахан бас тав тухтай цамцыг дээрх зөвлөгөөнүүдийн тусламжтай анх ямар байсан хэвээр нь өмсөхөөс өөр тааламжтай зүйл гэж үгүй биздээ хө.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.



Холбоотой мэдээ