Б.Жаргалсайхан: Л.Оюун-Эрдэнээ чи улс орноо элгээр нь хэвтүүлчихлээ !!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-10-30 22:32:13

Оюун-Эрдэнэ дүүг мөн ч их дэмжих юм. Даанч явахгүй боллоо Ард түмний хувь тавиланг жолоодож байгаа өндөр хариуцлага чинь улс орноор наадах зугаа биш. Бүтээн байгуулалт гэдэг чинь нөгөө мөргөлддөг хөшөө шиг чинь босгож буулгаж дахин барьж өрж тоглодог лего тоглоом биш. Ажлын өрөө чинь уран сайхны гэрэл зургийн студи биш.

Улс орноо чи элгээр нь хэвтүүлчихлээ. Хятад улс 14 улстай хиллэдгээс ганцхан Эрээний хилийг хаасан. Хил нээгдлээ гэхэд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний огцом өссөн үнэ ханшийг чи бид хоёр битгий хэл Будда, Есүс хоёр ч буцаагаад буулгаж чадахааргүй боллоо.


Миний дүү одоо хариуцлагагүй үйлдлээ ухамсарлаад уучлал гуйж ажлаа өг. Тэгээд тэр Алсын хараа, Ямар юмны хүлэг улс билээ. 400 сая жуулчин. Үүр хаяардаг эдийн засгийн уянгын халил солиорлоосоо гарахгүй бол улсаараа галзуу болж харагдаж байна.. Чамаас гялайх ганц санаачилга гарахыг хүлээсээр цөхөрсөн ардын амжиргаа заавал тасрах ёстой юм уу. !!!


Холбоотой мэдээ