"Баялагтаа эзэн" нь Бид биш Ван гэх Хятад ажээ!!!
Нийгэм"Баялагтаа эзэн" нь Бид биш Ван гэх Хятад ажээ!!!
Хууль зүйн сайд Х.Нямбаатар Хятадын хөрөнгө оруулалттай компаниар нүүрс ухуулахыг дэмжиж, Аймгийн засаг даргад бичиг илгээжээ.
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт нүүрс ухахаар нутгийн иргэдийн эсэргүүцлийг үл тоон, харанхуй шөнөөр машин техникүүдээ хүч түрэн оруулсан нэгэн компаний талаар дуулиан дэгдсэн. Энд нүүрс олборлохоор ашиглалтын лиценз авсан компани нь "Түмэн айл инвест", Хувьцаа эзэмшигч нь Ван Рейнхау гэгч хятад иргэн ажээ.
Гэтэл Хятадын хөрөнгө оруулалттай "Түмэн айл Инвест" компаний өмнөөс Хууль зүйн сайд Х.Нямбаатар Дорноговь аймгийн Засаг даргад албан бичиг илгээжээ. Албан бичигт : Тус компанид орон нутаг нь уурхайн эдэлбэр болон кемпийн талбайн газрыг баталгаажуулахгүй 3 удаа буцаасан асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэснээ өөрт нь эргэж танилцуулахыг хүсчээ.
Нутаг орондоо уурхай ухуулах эсэхээ нутгийн эзэд болох иргэд нь шийддэг болохоос Хууль зүйн сайд шийддэг юм биш ээ. Энэ бол нутийн өөрөө удирдах эрхэд халдсан үйлдэл төдийгүй
цэвэр ашиг сонирхолын зөрчил юм.
Х.Нямбаатарын УИХ, ЗГ-ын гишүүн дээрээ нэмж нөмөрсөн бас нэг албан тушаал нь Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын хэсгийн ахлагч. Үүний цаад зорилго нь Хятадын компаниар газар нутгаа, баялгаа ухуулах юм уу?
Хууль зүйн сайд нь Хятад компанийг илт дэмжиж байгаа энэ үйлдэл нь Монголын баялагт Хятадуудуудыг эзэн суулгаж, амь амжиргаанаасаа салсан Монголчууд тэдний боол болох замыг төр нь дэмжсэнтэй адил юм.
Баялагтаа Монголчууд өөрсдөө биш. Хятадууд эзэн ажээ. Худлаа гэвэл Хууль зүйн сайдынхаа албан бичгийг дахиад нэг харчих!!!
Сэтгүүлч Б.Отгон 2021.10.29