Сан-Францискогийн бүхэл бүтэн гудамжныхан нэг л өглөө Тайвань эзэнтэй болсоноо мэдээд бөөн үймээн дэгдээжээ
Сонин ХачинСаяхан Сан-Франциско хотын захиргаанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд үл хөдлөх хөрөнгийн татвар болон бусад газар эзэмшихтэй холбоотой татвар хураамжаа 30 жилийн турш төлөөгүй Пресидио Террас гудамжийг зарахаар оруулжээ. Том жижиг 38 байшинтай энэ гудамжийг Тайваниас ирж оролцсон Тина Лэм, Майкла Ченг гэдэг эхнэр нөхөр хоёр 91 мянган доллароор худалдан авчээ.Ийнхүү энэ гудамжны гурван байшин болон бүх засмал зам, явган хүний зам, машины зогсоол,хайс хашаа, мод бут, цэцгийн мандал, цэцэрлэг нь энэ хоёр ази хүний өмч болох нь тэр…
Гайхалтай нь тайвань хос Сан-Францискод ирсэн ч худалдаж авах гэж байгаа гудамжаараа орж ч үзээгүй гэнэ. Эртнээс Америкд үл хөдлөх хөрөнгөтэй болохыг хүсэж байсан тул ердөө хотын захиргаанаас зарласан дуудлага худалдааны зарыг цахимаас олж үзээд л хүрч ирээд л худалдаж авчээ.
Гэтэл Пресидио Террас нь эртнээс хотын төвийн бас дээд зэрэглэлийн бүсэд оршиж ирсэн.
Энэ гудамжны нэг байшин л гэхэд доод тал нь таван сая долларын үнэ хүрдэг. Харин гудамжныхан дуудлага худалдаа явагдаж дуусаад зарагдаад одоо ази хүмүүсийн мэдэлд орсоноо болохоо бас л саяхан мэдэж бөөн шуугиан дэгдээжээ. Гэсэн ч нэгэнт хожимдсон хэмээн хотын захиргаа эсэргүүцлийг нь няцаажээ. Тус гудамжныхны татварын өр 1980 оноос эхлэн хуримтлагджээ. Америкт үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой татварын болон бусад асуудлыг тухайн гудамж дүүргийн үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн холбоо хариуцдаг. Пресидио Террас гудамжны байшин, барилгын эзэд жилд 800-1200 орчим доллар төлөх ёстой байсан ч 34 жилийн турш нэг ч удаа татвараа төлөөгүй гэнэ. Мөн үл хөдөх хөрөнгө эзэмшигчдийн холбооны нягтлан нь байнга өөрчлөгдөж данс тооцооны будлиан гарч байсантай ч холбоотой болох нь одоо л мэдэгджээ.
Өдгөө гудамжныхан нийлэн өмгөөлөгч хөлсөлж шүүхдэн хотын захиргааны зохион байгуулсан дуудлага худалдааг хууль бусд тооцуулахаар шийджээ. Хэрвээ дуудлага худалдаа зарласан бол урьдчилан мэдэгдэх ёстой байсан хэмээн маргажээ. Харин энэ зуур шинэ эзэд нь “ажилдаа” орж гудамжны нийт 125 машины зогсоол төлбөртэй болсоныг мэдэгджээ. Сонирхуулахад цагаан арьстнууд амьдардаг энэ дүүрэгт ази, мексик гаралтай хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглосон журам 1950 он хүртэл хүчинтэй үйлчилж байсан гэнэ.