Онгоцны үйлчлэгч бүсгүйг зодож, хамрыг нь хугалжээ
ДэлхийАНУ-ын Нью-Йорк хотын Жон Кеннедигийн олон улсын нисэх буудлаас Калифорнийн Санта Анаг чиглэсэн онгоц чиглэлээ өөрчлөн Денвер хотод аюулгүй газарджээ. Цагдаа нар уг онгоцон дотроос нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халдаж гэмтээсэн этгээдийг буулгасан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр нислэгийн багийн үйлчлэгч халдагч этгээдийг өдөж, сэдээсэн явдал огт ажиглагдаагүй ажээ. Гэнэт зорчигч онгоцны арын эхэсэгт очиж онгоцны үйлчлэгч бүсгүйн нүүрлүү хоёр удаа хүтчэй цохиж, хамрыг нь хугалсан байна.
Американ Эйрлайнсийн гүйцэтгэх захирал Дуг Паркер нислэгийн үеэр гарч байсан хамгийн таагүй явдлын нэг тохиолдсоныг дурдаж, уг зорчигчийг тус компаниар дахин үйлчлүүлэхийг хориглон, бэртэл авсан үйлчлэгч эмэгтэйд туслахаа мэдэгджээ. Үүгээр зогсохгүй халдагч этгээдийг бүрэн шалгуулж, прокурорын байгууллагад шалгуулна гэсэн байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо уг хэргийг мөрдөн шалгаж байна. Одоогоор хэн нэгнийг баривчлан саатуулаагүй, хэргийн мөрдлөг үргэлжилж байгаа ажээ
Энэ онд 5,000 орчим удаа нислэгийн үеэр зорчигчид таагүй үйлдэл гаргасан тохиолдол бүртгэгдэж, тэдгээр хүмүүсийг нийт сая гаруй ам.доллараар торгосон байна.
Эх сурвалж: CNN