УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хvчингийн хэрэгт холбогдон шалгагдаж байна
Улс ТөрӨнөөдрөөс нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлд УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон талаар бичих болсон.
Тухайлбал, Эрхэм гишүүний хохирогч бүсгүй гомдолдоо “…Гишүүнийг 2012 оноос танина.
Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зэргээр бичсэн байна.
Тэгвэл энэхүү хэрэгт холбогдсон гишүүн нь Х.Болорчулуун гэх мэдээлэл байна. Түүний хувьд найзуудтайгаа хамт байхдаа энэхүү хэрэгт хоблогдсон гэдгийг зарим эх сурвалж хэлэв.
Х.Болорчулууны хувьд үүсээд буй дахин нэг асуудалд холбогдоод байгаа. Тодруулбал, 2019 оны тавдугаар сард тухайн үед байгуулагдаад байсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэхээс урьтаад нөгөө талд өгчихсөн тохиолдол гарсан Тодруулбал, УИХ-ын байнгын хорооны гишүүдэд Оюу толгойтой холбоотой гурван материал тараасан. Хоёрыг нь нууцын журмаар, нэгийг нь энгийн журмаар тараасан байдаг бөгөөд ажлын хэсгийн тайлангийн хураангуй хэлбэрийг тэр үеийн Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очир тус компанид хүргүүлчихсэн талаар шуугиад өнгөрч байв. Уг хэргийн цаад эзэн нь мөн л Х.Болорчулуун байсан гэдгийг хүмүүс ярьдаг.
Ямартай ч Дорнодчуудыг төлөөлөн УИХ-ын гишүүн болсон. Х.Болорчулуун улаан махны хэрэг болон өөр нэгэн таагүй хэргийн улмаас эгүүлэн татагдах хэмжээний асуудалд орсон байгааг бид мэдээллээ.