Цагаан хад суурингийн жолооч нар тусгаарлалтын хэлбэрийн эсэргүүцэж байна.
НийгэмЦар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөлд зохион байгуулаад 3 сар болж байгаа юм.Үүнтэй холбоотойгоор Цагаан хад хилийн боомтоор нүүрс тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг дунджаар 30-40 жолоочийг нэг бүлэг болгож тусгаарлалтад оруулдаг. Тэрхүү тусгаарлалтын нэг жолооч эерэг гарсан тохиолдолд бусадбүх жолооч тээвэрлэлт хийх боломжгүй болж дахин тусгааралтад ордог. Тусгаарлалтын энэ үйл ажиллагаанаас болж 3 сарын турш огт тээвэрлэлт хийж чадаагүй жолооч нар эсэргүүцлээ илэрхийлсээр Сүхбаатарын талбайд тээврийн жолооч нар ачааны машинаа байрлуулсан бол бусад нь Цагаан хад хилийн боомт дээр бослого гаргасан. Энэ байдлаас болж зарим тээврийн жолооч нар нүүрс тээвэрлэхийн төрийн албан хаагчдад хахууль өгөх болсон. Мөн халдвар авсан жолооч нар өвчнөө нууж тусгаарлалтад орсон зэрэг олон ноцтой асуудлууд илэрсэн.
Манай бүлгээс 2 хүн Монголын хил дээр шинжилгээний хариу эерэг гарсан. Тэр 2 хүнийг хот руу шууд явуулсан. Үлдсэн хүмүүсийг Цагаан хад суурингаас гаргаж, дахиад 28 хоногийн хугацаатай тусгаарлалтад оруулж байгаа. Тусгаарлалтад 2 сар гаран цалин хөлсгүй хоригдсон хүмүүс дахиад 28 хоног тэнд байж чадах уу? Үндсэндээ 3 сар ажилгүй байна гэсэн үг биз дээ. Бид ардаа амьдралтай хүмүүс. Боломжгүй шүү дээ. Тусгаарлалтыг хийж болно. Гэхдээ ингэж олон хоног хугацааг хэт удаанаар хийж болохгүй. Зөв хийх хэрэгтэй. Бид тэнд бараг шоронд хоригдсонтой адилхан нөхцөлд байгаа. Ингэж хүний эрхийг зөрчиж болохгүй.
“Энэ шаардлагын хүрээнд нэгдүгээрт Гашуун Сухайт боомтод Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авилгалтай тэмцэх газар гээд нэр бүхий байгууллагын хамтарсан ажлын хэсэг очиж ажиллаж байгаа гэсэн. Тэд холбогдох албан тушаалтнуудыг авилга, хээл хахуулийн хэргийг шалгаж байгаа. Үүнийг үр дүн гэж хэлэхэд хэцүү. Хоёрдугаарт Боомтын зөвлөл Бөмблөгийн хуваарийг ил тод шилэн болгож эхэлж байгаа гэсэн. Жолооч нарын wechat дээр шинээр бөмблөгийн хуваарь гаргаж тавьсан байсан. Үүнээс өөр дорвитой өөрчлөлт одоогоор алга байна.”
Цагаан хад хилийн боомт дээр байгаа тээвэрчид 3 сарын хугацаанд нэг ч тээвэр хийгээгүй байгаа. Байнгын шинжилгээ эерэг гарч тусгаарлах байранд төлсөн асар их мөнгөөр компаниуд нь хохирч байгаа. Бөмбөлөг рүү орохын тулд жолооч нар авлага хээл хахууль өгөхөөс өөр аргагүй болсон. Үүнийгээ төрийн албан хаагчид өөр хоорондооярилцсанаа ил тодоор зарласан. Үүнийг нь бид илрүүлсэн. Төр тэдэнд хариуцлагаа тооцохгүй байна. Урьд шөнө 3 сар хүлээж тэвчээр нь алдсан бөмбөлгийн жолооч нар хил дээр шаардлага хүргүүлж бослого гаргасан. Шөнөөс эхэлж цагдаа нартай мөргөлдсөн. Төр арга хэмжээ авахгүй байсаар байгаад 11 цаг хүргэсэн. Одоо цагдаа жолооч нар хоорондоо зодолдоод эхэлсэн байгаа.
“Би тусгаарлалтад орохынхоо өмнөх өдөр PCR шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан. Тэр өдрөө 40 гаруй жолоочтой хамт тусгаарлалтад орсон. Тусгаарлалтад 7 хоносны дараа биднээс шинжилгээ авахад би бас л сөрөг гарсан. Харин хамт байсан 40 гаруй хүнээс нэг өрөөний 4 хүн эерэг гарсан. Гэтэл анх бүгд сөрөг байсан тэр хүмүүс хаанаас халдвар авчихсан юм бол гэж жолооч нар хоорондоо ярилцаад олж мэдсэн. Тэгсэн нэг жолооч нь “би ковид-19 тусаад “өвдөөд эрүүл болсон” гэсэн бичгээ аваад,эм ээ ууж байсан” гэж мэдэгдсэн. Харин тэр яаж бөмбөлөгт орж ирсэн бэ? гэхээр PCR авч байгаа газрууд пасспорт, хүний нэртэй нь тулгаж харахгүйгээр шинжилгээ авдаг. Тийм учраас тэр жолооч эрүүл хүнийг өөрийнхөө өмнөөс шинжилгээнд оруулж “сөрөг” хариу аваад тусгаарлалтад очиж өвчнөө тарааж байсан. Манай бөмбөлөг дараагийн 7 хоногт дахиад 10 аад хүн эерэг гарсан. Энэ бол нэг ёсондоо гэмт хэрэг”.