Японы Засгийн газраас нийтлэлч Б.Батбаярт Мандах нар одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулна

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-11-04 15:08:11

Япон улсын Засгийн газар 2021 оны намар одон гардах гадаад иргэдийн нэрсийг өнөөдөр зарлалаа. 

Үүнд Монгол Улсаас улс төр, түүхийн талаар нийтлэгч Бат-Эрдэнийн Батбаяр багтсан бөгөөд “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг түүнд гардуулахаар шийдвэрлэжээ.

Нийтлэлч Б.Батбаяр нь Япон, Монголын парламентын гишүүдийн хамтын ажиллагаа болон хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй  хувь нэмрээ оруулсан эрхэм билээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Монгол, Японы парламентын найрамдлын бүлэгт ажиллаж ардчиллын дараах хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байсан байна.

Түүнчлэн Монголын нэр нөлөө бүхий манлайлагчийн хувиар ардчилсан нийгмийн үнэ цэнийг чухалчлан үзэж ардчиллын дараах хоёр орны таатай харилцаа болон түүхийн бодит эргэцүүлэл зэргийг хэвлэн нийтэлж Монголд Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн бүтээл болох “Монголын түүх ” номоо япон хэл дээр гарган Японд Монголын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ч гэсэн үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
 
2000 онд Япон Улс зэрэг Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжин бүс нутаг улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Зүүн хойд Азийн холбоо ТББ-ыг байгуулж өнөөг хүртэл тус холбооны тэргүүний албыг хашиж, хувийн секторын байр сууринаас улс орнуудын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажилласаар ирсэн билээ.  

Эх сурвалж: 

Япон Улсын Элчин сайдын яам

Холбоотой мэдээ